С.САРУУЛ
АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн “2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийн жагсаалт ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 73 болж нэмэгдсэн. Одоогоор 20 орчим зээлийн асуудалд 94 зээлдэгчийг яллагдагчаар татаад байна. Гэм буруугийн асуудлыг прокурорын байгууллага шийднэ. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа зээлийн 50 орчим хэрэг бий.
Засгийн газар оффтэйк гэрээг ил болгож, АТГ руу өнөөдөр шилжүүлсэн. Эдгээр гэрээнд мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Одоогоор бидний мөрдөн шалгаж байгаа хэрэгт УИХ-ын гишүүний нэр гарч ирээгүй. Худалдан авалтын 576, нүүрсний тээвэрлэлт, борлуулалттай холбоотой 633 гэрээг бүгдийг нь судална.
Үүний цаана ямар албан тушаалтан, иргэн, ААН байгаа нь тодорхой хугацааны дараа ил болно. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үү, албан тушаалтан нөлөөлсөн үү гэдгийг одоо хэлэх боломжгүй" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn