Ж.Ганбат: "Бодь интернейшнл" компанид 187 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн нь маш ноцтой

2022-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Тус компанид ажилласнаас хойш санхүүгийн сахилга баттай холбоотой учир дутагдалтай зүйлүүд байна.   Нийтлэг нэг алдаа бол ажил гүйцэтгээгүй байхад 20-30 хувийн мөнгийг урьдчилж өгдөг байдлаар ажиллаж ирсэн байна. Гэрээ байгуулаад л маргааш нь урьдчилгаа төлбөрийн 20-30 хувийг нь авдаг. 70 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гэрээг байгуулсныхаа маргааш нь 20 тэрбум төгрөгийг нь өгнө гэдэг асуудал үүссэнээс үүдэн тус компанийн таван албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар өгсөн. 

Мөн тендерт журмынхаа дагуу шалгарсан компанитай гэрээ байгуулдаггүй асуудал байна. Яагаад байгуулдаггүй нь тодорхой бус. Ингэсээр байгаад тендерийн хугацаа дуусдаг. Үүнээс үүдэн тухайн компанийн үйл ажиллагаанд доголдол үүсэх тохиолдол бий. АТГ-т уг асуудлыг шалгаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.

Төрийн өмчит компанийг эрсдэлд оруулсан гэрээний зүйл заалтын талаар "Бодь интернэшнл" ХХК-ийн ханшаас үүссэн эрсдэлийг "Эрдэнэс Тавантолгой" компани 100 хувь хүлээхээр болсон нь илт давуу байдал үүсгэсэн. Ийм гэрээ байгуулсан нь үнэхээр ноцтой асуудал. Нууц гэдэг зүйлд оруулсан учраас ийм нөхцөл байдалд хүргэсэн.

Нүүрсээ тухайн компанид хөнгөлөлттэй үнээр, урьдчилж мөнгийг нь өгөөд, ханшийн эрсдэлийг нь дааж, торгууль алданги бүгдийг нь "Эрдэнэс Тавантолгой" компани хүлээхээр болсон нь илт давуу байдал үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, "Бодь Интернейшнл" компанид 187 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 21 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 25 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 25 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин