Төв талбайг энэ жил фестивалын загвараар тохижуулна

2022-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Жил бүрийн өдийд нийслэлийн төв талбайд шинэ жилийн гацуур мод сүндэрлэдэг. Энэ дагуу сүлд модны тулгуурыг өнгөрсөн долоо хоногт талбайд байршуулсан бол өнөөдрөөс /2022.12.13/ модоо засч, чимэглэж байна. Сүлд модны гэрлийг энэ долоо хоногт асаахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн жилүүдийн төв талбайн баярын тохижилтыг нийслэлээс хийдэг байсан. Харин энэ жил  олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд болон үндэсний зарим компаниуд хамтран төв талбайг фестиваль маягаар зохион байгуулах юм.

Төв талбайн тохижилтын талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад “Энэ жилийн хувьд бусад жилүүдээс онцлог зүйл ихтэй. Талбайн чимэглэлийг “Green fest-2022″ төслийн хүрээнд Элчин сайдын яамд, Үндэсний зарим компаниуд хамтран бүтээж байна. Тус төслийг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд нэгдэн Монголд анх удаагаа зохион байгуулж байгаа. Талбайг тохижуулж буй жижиг сүлд моддыг дахин боловсруулалтаар хийсэн. Том сүлд модыг шинэчлэн засч байна.Харин тойрон байгаа бэлгэн хэлбэртэй байшин дотор халуун уух зүйл болоод баярын уур амьсгалтай бэлгүүдийг худалдаална. Энэ жилийн хувьд талбайн тохижилт фестиваль маягаар зохион байгуулагдана” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 34 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 38 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 38 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин