Б.ОД
Шинэ он солигдох өдөр буюу арванхоёрдугаар сарын сүүлээр цаг агаар ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тус газраас гаргасан арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно. Энэ сарын 10-20-нийг хүртэл нийт нутагт олон жилийн дунджаас хүйтэн ихэнх хугацаанд салхи шуургатай, нутгийн зүүн хагаст жавартай хүйтрэх төлөвтэй байгаа аж.
Харин сарын сүүлчээр буюу 20-доос хойш ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Мөн сарын дундуур болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.
Эх сурвалж:www.polit.mn