Хуульчдын холбооны тав дахь ерөнхийлөгчөөр П.Одгэрэл сонгогдлоо

2022-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монголын Хуульчдын холбооны тавдугаар их хуралд  474 төлөөлөгчөөс 401 нь оролцов. Хурлыг нээж, Хуульчдын холбооны дөрөв дэх Ерөнхийлөгч Б.Өнөмөнх үг хэллээ. Хуульчдын холбооны тавдугаар их хурлаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл, Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг чөлөөлөх, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох асуудлуудыг хэлэлцсэн.

Хуульчдын холбооны ерөнхийлөгчид Шагдарсүрэнгийн Алтангадас, Бямбацогтын Алтаншагай, Ганбатын Батзаяа, Лхагвасүрэнгийн Галбаатар, Пүрэвдолгорын Одгэрэл, Чинзоригийн Өнөржаргал, Мөнхцэцэгийн Шинэбаяр нарын хуульчид нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсний дараа төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулсан юм.

Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Ш.Алтангадас 2.48, Б.Алтаншагай 4.04, Г.Батзаяа 18.59, Л.Галбаатар 0.53, П.Одгэрэл 47.43, Ч.Өнөржаргал 9.45, М.Шинэбаяр 16.44 хувийн санал авч, нэр дэвшигчдээс хэн нь ч олонхын санал аваагүй тул төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан нэр дэвшигч П.Одгэрэл, Г.Батзаяа  нарын дунд дахин санал хураалт явуулсан. Дахин санал хураалтын дүнгээр П.Одгэрэл 75.98 хувийн санал авч, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Эх сурвалж: www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

6 цаг 50 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

15 цаг 54 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

15 цаг 54 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин