Кристиано Роналдо:Дэлхийн аваргад Португал түрүүлэх нь миний мөрөөдөл байсан

2022-12-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилж буй энэ цаг үед Португалийн шигшээ багийн од, алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдог “Амжилтын түүх” буландаа онцоллоо. Мароккогийн багт 1:0 харьцаагаар ялагдаж, хагас шигшээд шалгарч чадаагүй тэрбээр “Миний мөрөөдөл дууслаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Хамгийн үнэтэй хөлбөмбөгчин

Бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Кристиано Роналдо 1985 оны хоёрдугаар сарын 05-нд төржээ. Тэрбээр 18 настайдаа Английн “Manchester United” багт 2003 онд элсэж, Английн цомын тэмцээнд түрүүлэхээс өмнө Португалын “Sporting CP”  багт хөлбөмбөг тоглодог байжээ. Энэ тоглолтоос хойш тэрбээр бүх л том тэмцээнүүдэд түрүүлэн шилдэг тоглогч гэдгээ бусдад харуулж, олон сая шүтэн бишрэгчтэй болсон билээ. Ийн 94 сая еврогийн гэрээ байгуулан Испанийн “Real Madrid” багт 2009 онд орсноор хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр тодорч байв. Дараа нь 2018 онд Италийн “Juventus”-тэй 100 сая еврогийн гэрээ байгуулан өөрийн өмнөх амжилтаа ахиулан ямар үнэ цэнтэй тамирчин болохоо батлан харуулсан билээ.

18 настайгаасаа хойш 800 гаруй гоол оруулжээ

Тэрбээр хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүдэд оролцохдоо 800 гаруй гоол оруулжээ. Ингэхдээ хамгийн анхны олон улсын гоолоо “Евро-2004” тэмцээний үеэр оруулж Португалын багаа финалд авч үлдэж байсан түүхтэй. Үүнээс хойш удалгүй тэрбээр багийнхаа ахлагч болж 2015 онд Португалийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг хүртсэн юм. Үүнээс нэг жилийн дараа “Euro 2016” тэмцээнд Португалын баг түрүүлж, Роналдо хамгийн олон гоол оруулсан тамирчдын хоёрдугаар байрт жагссан билээ.

Түүнийг “Forbes” сэтгүүл 2016, 2017 онд дэлхийн хамгийн өндөр  орлоготой тамирчнаар нэрлэсэн бол “Time” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгаруулсан байдаг. Учир нь тэрбээр өөрийн чадварыг нэг тэрбум ам.доллараар үнэлүүлж чадсан хамгийн өндөр орлоготой анхны хөлбөмбөгчин юм.

Хүүгээ дэмжигч ээж, аав түүний гол урам зориг

Роналдо айлын хамгийн бага хүүхэд, эхээс дөрвүүлээ. Түүний ээж тогооч. Аав нь хагас цагаар ажилладаг цэцэрлэгч мэргэжилтэй. Түүний бага нас тарчигхан амьдрал дунд өнгөрчээ. Гэсэн ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн долоон настайгаа хөлбөмбөг тоглож эхлэн, 12 настайдаа Португалын “Sporting CP” багтай гурван өдөр шүүхээр маргалдсаны эцэст 1500 еврогийн гэрээ байгуулжээ. Удалгүй нүүж залуучуудын спортын академид элсжээ. Ингэснээр Роналда хөлбөмбөгийн тамирчин болох чадвартайгаа 14 настай ухаарч, ээж нь зөвшөөрснөөр бүх цаг зав, амьдралаа хөлбөмбөгт зориулах болжээ. Зүрхний хагалгаанд орж байсан ч эмнэлгээс гараад удалгүй бэлтгэлээ үргэлжлүүлсэн нь Роналдог энэ спортод ямар их хайртайгийн илрэл юм. Мөн тэрбээр “Миний тамирчны амжилтад нөлөөлсөн, хамгийн чухал хүн бол аав минь” хэмээн ярьсан удаатай. Тэгэхээр ээж, аав нь хүүгийнхээ сонирхлыг дэмждэг байсан нь түүний амжилтад нөлөөлжээ.

"Эх орныхоо нэрийг өндөрт гаргах нь хамгийн том мөрөөдөл минь байлаа"

"Катар 2022" ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтод Португалийн шигшээ баг Африк тивийн Мароккогийн багт 1-0 харьцаагаар ялагдсан. Хагас шигшээд шалгарч чадаагүй Кристиано Роналдо ДАШТ-ийг нүдэндээ нулимстайгаар өндөрлүүлсэн юм.

Тэрбээр цахим хуудастаа "Португал улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх нь миний карьерын хамгийн том мөрөөдөл байсан. Би Португал болон олон улсын хэмжээний олон шагнал хүртсэн ч эх орныхоо нэрийг өндөрт гаргах нь хамгийн том мөрөөдөл минь байлаа.  Үүний төлөө л би тэмцсэн. Энэ мөрөөдлийнхөө төлөө  маш их тэмцсэн.Харамсалтай нь миний мөрөөдөл өчигдөр дууслаа.Португалийн төлөөх миний зүтгэл хоромхон зуур ч өөрчлөгдөөгүй гэдгийг та бүгдийг мэдээсэй гэж хүсэж байна. Би үргэлж бүх нийтийн зорилгын төлөө тэмцдэг байсан бөгөөд хамт олон, эх орноосоо хэзээ ч нүүр буруулахгүй" гэж бичжээ.

 Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

 

Temercheder
Ronaldo,te representara desde el cielo,êres una legenda del cielo el atleta mas increible,sola fédé se siente triste porque los mapas estan detras de el porque no le das el premio cuando muestra su juego Al mundo?...el atleta mas querido te Amara d'onde quiera que vaya,no importa lo que no quiera que se la digan.
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

6 цаг 49 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

15 цаг 53 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

15 цаг 53 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин