Д.Тогтохсүрэн: Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгана

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  "Жагсагчид авлига албан тушаалын хэрэгтнүүдэд хариуцлага тооц гэдэг нэг том шаардлага тавьж байгаа. МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдын саналыг үндэслэн гурван шийдэл гаргалаа.

Нэгдүгээрт, Засгийн газар жагсагчидтай уулзах, саналыг нь сонсох, үг хэлэх нөхцлийг нь бүрдүүлэх, хэлэлцээрт орж асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Иймээс Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж, энэ долоо хоногт багтаж их хурал хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр тогтож байна. Ингэхдээ үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой асуудлыг авч үзэх шаардлагатай.

Бид цаашид байгалийн баялагийн төрийн өмчийн менежментийг сайжруулах асуудал чухал байна. Цаашид ийм байдал үүсэхгүй байх эрх зүйн үндсийг бий болгох шаардлагатай байна. Энэ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлах шаардлагатай байна гэж үзлээ. 

Гуравт, ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаад гэрээ хийж байгаа асуудлууд сүүлийн 10 гаруй жил үргэлжилж байна. Үүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Засгийн газар, УИХ шийддэг чиглэл рүү орохгүй бол болохгүй нь" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

6 цаг 55 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

15 цаг 59 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

15 цаг 59 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин