Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлахаа амлажээ

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний хулгайчдын нэрийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр /12.12/Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө үргэлжилж байна.  Тэгвэл дөнгөж сая Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзжээ.  

Тэрбээр иргэдэд хандан нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлах, мөн энэ долоо хоногийн дотор Эрүүгийн хуулийг 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах тухай заалтыг чангатгахаа амлав.   ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай том төслийг өргөн барьсан. Гэвч үүнийг батлахад хугацаа их шаардах тул энэ долоо хоногтоо багтан зөвхөн 22.1 дэх заалтыг хэлэлцэнэ гэж байгаа юм. Ингэснээр ял, хэрэг хялбаршуулахгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилд автсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 10-20 жил хасах зэргээр тусгасан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэн нэг хүнийг гэм буруутай гэж болохгүй. Маргааш урьдчилсан байдлаар бүх холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхнаар нэрлүүлье" гэлээ.  Харин жагсагчид үр дүнгээ үзэж, дахиад долоо хоног жагсах боломжтой тул хэлсэн амандаа хүрэхээс нааш тарахгүй гэдгээ хэлж байлаа. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

6 цаг 58 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 2 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 2 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин