АН: Сү.Батболдын Засгийн газрын үеэс оффтейк гэрээ хийж эхэлсэн байдаг

2022-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын бүлгийн хуралдаанаар нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.   Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Эрх баригчид бусдаас бурууг хайж, өөрсдөө цэвэр үлдэх гэж байгаа юм шиг тайлбар хийж байна. Ард иргэд, төрийн хооронд итгэлцэл байхгүй болсон. Үүний цаана олон нууц гэрээ бий. Нефть дамжуулах хоолойн гэрээ хайчсан бэ. Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ, "Чалко" компанитай хийсэн гэрээ хаана байна вэ. Одоогоор ил болгосон гэрээнүүдийг тоймлож үзэхэд нийт дөрвөн тэрбум ам.долларын гэрээ хийсэн байна. Энэ хэр их мөнгө вэ. "Эрдэнэс Тавантолгой" компани өөрөө нэг жил нэг тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Ирэх дөрвөн жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Дахин нууц гэрээгээ зарлавал магадгүй 10 жилийн нүүрсний гэрээгээ урьдчилж аваад идчихсэн байх. Ийм л нөхцөл байдалтай байгаа учраас ард түмэн төрд итгэхгүй байна. Ер нь оффтейк гэрээ хэзээнээс гарч ирэв. Энэ түүх 2011 оноос эхлэлтэй. МАН-ын Сү.Батболдын Засгийн газрын үед анхны оффтейк гэрээнүүдийг хийж эхэлсэн байдаг. "Эрдэнэс Тавантолгой", "Оюутолгой", "Эрдэнэт" компаниудад оффтейк гэрээ хийж, "Чалко"-гоос 800 сая ам.долларын зээл авч, 2011 онд байгуулсан түүхтэй. Сүүлд нууцаас гаргасан гэрээнүүд 2022 оных байна. Энийг тэгээд хаашаа чиглүүлэх гээд байгааг анзаарч байгаа байх. Манай бүлгээс эрх баригчдад шаардлага хүргэнэ. Нэгдүгээрт, хүний эрхийн асуудалд анхаарч, жагсагчидтай уулзах ёстой. Соёлын төв өргөөний хаалгыг жагсагчдад бүрэн нээж өгөх ёстой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

7 цаг 10 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 15 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 15 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин