Эрдэнэт хотын өдрөөр “Хөрш, нийгэмдээ хайр түгээе” аян өрнүүллээ

2022-12-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Эрдэнэт хотын өдрөөр “Хөрш ,нийгэмдээ хайр түгээе” аян өрнүүлж, аяны хүрээнд Орхон аймгийн зорилтот бүлгийн 15 өрхөд хүнсний багцыг Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) хандивлалаа. Энэ сарын 8-ны өдөр Бурханы сүмээс иргэдэд зориулан бэлдсэн хүнсний багцад 5кг гурил, 3кг будаа, 1 литр тос, 2кг элсэн чихэр багтсан байна.

Хөрш, нийгмийнхээ сайн сайхны төлөө сайн дурын ажил тогтмол өрнүүлж ирсэн Бурханы сүмийн албаны хүн зорилтот бүлгийн энэ хүмүүст хандан хэлэхдээ, “Бидний энэхүү үйлс хөрш, нийгмийн маань нэгээхэн хэсэг болсон та бүхэнд хахир хатуу өвлийг өнтэй давахад тус нэмэр болно гэж найдаж байна. Та бүхний хажууд үргэлж хэн нэгэн байдаг. Та бүхэн хүчтэй байгаарай” хэмээн сэтгэлийн дэм өгч, урам хайрлав.

Эрдэнэт Бурханы сүмийн итгэгч Сарангэрэл, “12-р сарын 11 бол Эрдэнэт хотын өдөр учраас энэ өдрийг тохиолдуулж аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдтэй хамтран манай сүмээс хандвиын үйл ажиллагаа явуулж байна. Энэ цаг үед амьдрал маш хэцүү, бэрхшээлтэй, иргэд маш тарчиг амьдарч байгаа учраас нэг хүнд ч болов туслая гэж зориод 15 өрхөд хүнсний багц хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Бид Эхийн хайрын сэтгэлийг тээж энэхүү арга хэмжээгээ зохион явуулж байгаа юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Бурханы сүм хөрш, нийгэмдээ Христийн хайрыг тууштай түгээсээр ирсэн. Зөвхөн Эрдэнэт хотод л гэхэд Орхон аймгийн Уурхайчин багийн ойр орчмыг цэвэрлэж, Баян-Өндөрийн Улаан рашаанд мод тарьж, утаа тортог ихтэй хотын агаарыг цэвэршүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан байна. Ганц бие өндөр настан, эмзэг бүлгийн өрх зэрэг зорилтот бүлгийн иргэдэд зориулан Уурхайчин багийн иргэдэд хүнсний багц хандивлахын сацуу хүүхдийн асрамжийн газруудыг хичээлийн хэрэгслээр хангах зэргээр боловсролыг дэмжсэн ажлууд хийж иржээ.

Бурханы сүмийнхэн энэ мэт сайн дурын үйл ажиллагааг орон даяар идэвхтэй өрнүүлсээр байгаа аж. Эрүүл мэндийн яам, Орхон аймгийн Эрүүл мэндийн төв, Дарханы гал унтраах ангиудад 27000 ширхэг амны хаалт, чацарганы ундаа зэргийг хандивлан, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцсон байна. Улаанбаатар хот дахь сүмүүд ч Ахмадын баярыг тохиолдуулан өрх толгойлсон өндөр настнуудыг урьж, өдөрлөг зохион байгуулдаг юм байна.

Бурханы сүм нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ, Баянгол дүүргийн 18-р хороо, Баянзүрх дүүргийн 4-р хороо, Дархан хотын Тамгын газар зэрэг байгууллагуудад Хүүхдийн баярт зориулсан бэлгийн багц хандивлан, “Ковид-19”-н үеэр эдийн засгийн хүндрэлд ороод байсан эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох зорилгоор техникийн заавар зөвлөгөө өгөх, оёдлын машин хандивлах ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн “Ковид-19”-н үеэр эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний багц хандивлаж, халдвар авсан өвчтөнүүдийн ар гэрийнхэнд хандив өгөхийн зэрэгцээ нийгмийн аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын тоног төхөөрөмж худалдан авах дэмжлэг цагдаагийн газарт үзүүлсэн байна.

Тэд эрдэнэт хүний амь насыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан цусаа хандивлах арга хэмжээг зохион байгуулж, гудамж талбай, байгаль орчноо цэвэрлэх аян тасралтгүй өрнүүлж иржээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот дахь Баянзүрх дүүргийн олон улсын экологийн цэцэрлэгт хүрээлэн болон Баянгол дүүргийн экологийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна.

Дэлхийн 175 орны 7500 сүмд 3,3 сая итгэгчтэй Бурханы сүм нь байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа, хөрш нийгэмдээ туслах аян, гамшгийн үед тусламж үзүүлэх, цус хандивлах аян, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх зэргээр олон салбарт сайн дурын ажил хийдэг байна. АНУ-ын Флорида мужид болсон хар салхины дараа нөхөн сэргээх, Тонга дахь галт уулын дэлбэрэлтэд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, Солонгост болсон "Хиннамно" хар салхины дараа нөхөн сэргээх, “Ковид-19”-н үеэр санхүүгийн хүнд байдалд орсон хүн зонд дэмжлэг үзүүлэх ажлуудыг тасралтгүй хийж иржээ.

Тэдний ажил үйлсийг орон орны засгийн газар, төрийн байгууллага, олон улсын байгууллагаас өндрөөр үнэлж, 3400 гаруй шагнал урамшуулал хүртээсэн байна. АНУ-ын Байден, Трамп, Обама ерөнхийлөгч нараас Сайн дурын ажлын алтан шагнал (байгууллагын дээд шагнал, 53 удаа), Солонгосын гурван үеийн Засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, олон улсын байгаль орчны “Ногоон дэлхий”, “Ногоон алим” шагналуудыг ч мөн хүртжээ. Монгол улсад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны сайдын өргөмжлөл, Эрүүл мэнд, спортын яамны сайдын талархал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны өргөмжлөл, жуух бичиг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн талархал зэрэг шагналуудыг хүртсэн байна.

Animooo💗💗
...
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай амжилт
Цаг үеэ олсон сайхан ажил болсон байна. Амжилт хүсье
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

7 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 12 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 12 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин