Н.Учрал: Цахим шийдлээр эрдэс баялгийг хулгайлж, тонодог асуудлыг устгаж болно

2022-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /12.10/ нүүрсний реформ санаачилга гаргасан технологийн салбарынхныг хүлээж авч уулзжээ. Хувийн хэвшлийн зүгээс нүүрсний онлайн бирж гаргаж, цахим арилжаа хийх талаар бодитой шийдэл гаргаж, Засгийн газарт өргөн барьж байгаагаа илэрхийлэв.

 Энэ үеэр сайд Н.Учрал э "Энэ санаачлагыг гаргаж байгаа "Гэрэгэ" системийн хамт олон болон Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, "Ард" санхүүгийн нэгдэлийн хамт олонд талархаж байна. Цахим арилжаа хийх журмыг Засгийн газрын хурлаар ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр болсон. Уг журамд салбар яамны саналуудыг тусгасан. Монгол Улс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай болсон учраас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилсан цахимжилтыг хийж, бодлогын уялдааг хангахаар ажиллана.

"Эрдэнэс Тавантолгой" компани Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж өөрсдийн системийг танилцуулж, шийдлээ гаргасан. Мөн Сангийн яамны харъяа Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв нүүрсийг олборлохоос эхлээд худалдан авагч хүртэлх бүх оролцогч талыг хамруулж, хүний оролцоогүй цахимжуулж, автоматжуулах, хяналт тавих, татвар тооцох шийдлийг боловсруулсан.

Тэгэхээр цахим шийдэл, цахим технологи эх орны эрдэс баялгийг хулгайлж, тонодог асуудлыг уг үндсээр нь устгана. Хүнээс хамааралтай, мэдээлэл нь хаалттай байвал энэ асуудал угжирсаар байх болно. Өнөөдөр нүүрсний асуудлыг дэлгэсэн Засгийн газар ард иргэдтэйгээ хамтран ил тод болгоё. Нүүрсний худалдаа нүдэнд харагддаггүй учраас өнөөдрийн байдалд хүрсэн" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

7 цаг 9 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 13 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 13 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин