Хичээлийн хэрэгслийн үнэ 50-100 төгрөгөөр нэмэгджээ

2014-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.НАМУУН

Зуны адаг сар алгуурхан алсарч буй энэ үед зарим нь хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базаагаад эхэлжээ. “Бөмбөгөр” худалдааны төв амралтын өдөр болоод ч тэр үү хөл хөдөлгөөнтэй байлаа. Бичиг хэргийн тасагт супер баатрын зурагтай цүнх рүү заан ээжийгээ шаналгах хүүхдээс эхлээд ахлах ангийн сурагчид, оюутнууд үйлчлүүлж байгаа харагдана. Энэ үеэр зарим худалдан авагчтай хэдэн үг сольж амжив. Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн В.Оюунтуяа “Гэртээ хүнс цуглуулах зуураа хүүгийнхээ дэвтэр, үзгийг авах санаатай харж явна. Жил бүр үнэ нь нэмэгдэх юм. Охиныгоо бага ангид байхад 100 төгрөгөөр авдаг байсан дэвтэр одоо 150 төгрөг болсон байна шүү дээ” гэв. Харин худалдагч нарын ярьж буйгаар барааны үнэ төдийлөн нэмэгдээгүй аж. Үнийн хувьд:

“Оргил” төв долдугаар сарын 26-наас есдүгээр сарын 10 хүртэл “Бичгийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа” зарлажээ. Бичиг хэргийн тасагт ормогц нимгэн, зузаан дэвтэр, үзэг бал, өнгийн харандаа гээд төрөл бүрийн бараа өрөөстэй. Худалдан авагч А.Мөнхсанаа “Өнгөрсөн жил хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг эндээс бэлдсэн. Бусад газартай харьцуулахад хямд үнэтэй, өргөн сонголттой” гэв. Харин худалдагч Т.Билгүүнзаяа “Үнийн хувьд 5-10 төгрөгөөр нэмэгдсэн байна. Дэвтэр, үзэг зэрэг барааг боодлоор нь авахад багцын үнээр тооцогдоно. Ер нь жил бүр бид үйлчлүүлэгчиддээ хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг олгохын тулд үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг” гэв. Оргил төвд зарж буй хичээлийн хэрэгслийн үнийг сонирхуулбал:

“Нарантуул” олон улсын худалдааны төв  хямд үнэ, өргөн сонголттой тул хот, хөдөөнийхөн хамгийн түрүүнд зорьж очдог. Бэлтгэлийн хувцас дунджаар 45 мянган төгрөг, хүүхдийн бэлтгэлийн хувцас 35 мянган төгрөг, эрэгтэй сорочкан цамцны үнэ доод тал нь 18 мянган төгрөг, эрэгтэй эмэгтэй өмд 16 мянган төгрөг, гутал 20 мянган төгрөгөөс эхэлж байлаа.

Харин хичээлийн хэрэгслийн хувьд дэвтэр 180-1500 төгрөг, үзэгний үнэ 300 төгрөгөөс эхэлж байв. “Оргил”, “Бөмбөгөр”, “Нарантуул”-д одоохондоо хамгийн эрэлттэй байгаа хичээлийн хэрэгслийн үнийг тоймлон хүргэлээ. Худалдагч нар 5-10 төгрөгөөр нэмэгдсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч худалдан авагчид 50-100 төгрөгөөр өссөн гэж гомдоллож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 24 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 28 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 46 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 12 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин