Танилц: Яллах дүгнэлт үйлдсэн нүүрсний хэргүүд

2022-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой дараах хэргүүдийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

-Тодруулбал, “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан А, Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М, Авто тээврийн хяналтын мэргэжилтэн О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргахгүй байх давуу байдал бий болгосон, хахууль авсан;

- “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Б, Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан З, техникийн хяналтын үзлэгийн инженер А, техникийн хяналтын үзлэгийн техникч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт орж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээллийг санд оруулж давуу байдал бий болгосон;

- “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан Д, авто тээврийн хяналтын мэргэжилтэн О, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Ш нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгээгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ.

Эх сурвалж: www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

7 цаг 58 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 2 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 2 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин