Нүүрстэй холбоотой хэрэгсэхгүй болсон хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах үүрэг өгчээ

2022-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгаж байна.

Улсын ерөнхий прокурорын газраас 2011-2022 он хүртэлх хугацаанд шалгасан нүүрстэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг хянаж, зарим хэргийг сэргээн, түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт болон хяналт тавьж байгаа прокуроруудад өглөө.

Дээрх хугацаанд нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэр, төлбөртэй холбоотой гэмт хэргийн талаарх 21 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 14, мөрдөн байцаалтын зургаан хэрэг шалгагдсанаас гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Одоо ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн зургаа, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ.

Прокурорын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын эрх бүхий байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хоёр улсын хил, гаалийн байгууллагуудаас нүүрс тээвэрлэлттэй холбоотой баримт мэдээллүүдийг гаргуулан авахад дэмжлэг үзүүлэх талаар хандсан байна.

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

7 цаг 43 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

16 цаг 47 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

16 цаг 47 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин