Д.Бат-Эрдэнэ: Эрх баригчид А.Адъяасүрэн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж, хууль зөрчиж байна

2022-12-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:-Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай асуудлыг дэмжиж байна. Гэхдээ бид амаргүй нөхцөлд ажиллаж байна. Жагсагчид нүүрсний хулгайн төлөө зогсч байна. Энэ түр хороо байгуулаад зургаан сар өнгөрсөн. Энэ хугацаанд түр хороо ямар ажил хийж, үр дүнд хүрсэн бэ. Одоо хийж чадахгүй байгаа, УИХ болон парламентаас дэмжлэг авах ямар асуудал байна. Нууцлалын гэрээ хэчнээн байна вэ. Төмөр замын бүтээн байгуулалтаар үнийн асар их зөрүүтэй асуудлыг ярьдаг. Гашуунсухайтын төмөр зам нь нэг километр нь таван сая ам.доллар. Богд хаан төмөр зам нь километр нь найман сая ам.доллар. Гэтэл Хангийн төмөр зам нэг километр нь 1.7 сая ам.долларын үнэ өртгөөр найман сарын хугацаанд босголоо. Энэ төмөр замын гэрээ нууц байгаа юм уу. 

Түр хорооны дарга Г.Ганболд:-Түр хорооны хугацааг сунгах асуудлыг ярьж байна. Өмнө нь УИХ-ын гишүүд нүүрсний хулгайг  хэлж байсан ч хэн ч тоогоогүй. Нууц гэрээ учраас УИХ-ын гишүүд ч үүнтэй танилцах боломжгүй байгаа. Харин УИХ-ын түр хороо нууц гэрээтэй танилцах боломжтой. Хяналтын ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдаж, нууц гэрээнүүдийг ил болгож арванхоёрдугаар сарын 21-нд хэлэлцэнэ. Энэ бол түр хорооны хамгийн том үр дүн. Нууц гэрээний цаана төмөр замуудыг хэчнээн төгрөгөөр байгуулж, үр дүнд нь хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: -Түр хорооны хугацааг сунгах хэрэгтэй. Энэ ажил нэлээн эр зориг шаардсан ажил. Ард түмний амьдрал хэцүү байна. "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" ХК гэдэг хоёр өөр компани. Тэгэхээр манай эрх баригчид шүүхээр нотлогдоогүй байхад хэний ч сөрөг хүчний А.Адъяасүрэн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байгаа нь хууль зөрчиж байгаа юм биш үү. Үүнийг хувь хүнийхээ үүднээс сайн бодоорой. Оффтейк гэрээний асуудлыг нээлттэй ярилцаж байж жагсагчдад тодорхой мэдээлэл өгнө. Чалко компанийн давуу эрхтэй машины талаар яагаад ярихгүй байна. Орон нутгийн "Тавантолгой" ХК-д би тодорхой хувьцаа эзэмшдэг нь үнэн. Энэ компани энэ жил нэгж хувьцаандаа 2500-3000 төгрөг тараах юм. Энэ жишгээр 1072 хувьцааг тараах боломж байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

53 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

1 цаг 49 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

3 цаг 56 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин