Б.Баттөмөр: Нүүрсний хулгайгаас гадна алтны хулгай газар авсан

2022-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр горимын санал гаргалаа.  Тэрбээр "Бид далд эдийн засгийн талаар хангалттай ярьсан. Холбогдох арга хэмжээг тухай бүрт нь аваагүйгээс өнөөдрийн айхтар асуудал гарч байна. Нүүрснээс гадна алт дээр асар их хэмжээний хулгай бий. Олборлож байгаа алтныхаа хагасыг тушааж, ченжүүдээр дамжуулдаг. Аж ахуйн нэгжийн АМНАТ-аас зугтдаг. Лиценз тойрсон луйвар байна. Нийт 6200 лицензийг хоорондоо шилжүүлж, ихэнх нь худалдагдсан. Хувийн хэвшлээ дэмжиж байна гээд хулгайг дэмжиж байна. Эхний ээлжинд Авлигатай тэмцэх хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эдгээр нь ҮХНӨ болон сонгуулийн хуулиас илүү ач холбогдолтой" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Эрх баригчид нийлж баахан өндөр тоо тавьдаг. Энэ нүүрсний хулгайг замхаруулах юм руу орж байна. Үүний ард эрх баригчид тээврийн хулгай, оффтейк хулгай, гэрээний хулгайг нууж байна. Тээврийн хулгайд, Цагаанхадаас Ганцмод хүртэл хамгийн ихдээ 120 сая төгрөг буюу 250 ам.доллараар тээвэр хийснээс 125 ам.долларыг Хятадын компани, 125 ам.долларыг эрх баригчид авдаг. Энэ жилийн тээврийн зардалд долоон их наяд төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг би Б.Жавхлан сайдаас асуухад хариулт авч чадаагүй.  Оффтейк хулгайгаар Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замыг "Голомт"-ын Д.Баясгалан хоёр сая ам.доллараар барьчихаад 4.5 сая ам.доллараар оффтейкийн гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 ам.доллараар авчихаад цаашаа хэдэн зуун ам.доллараар зарсан. Ямар их шунал вэ" гэлээ.  Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Эх сурвалж:www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 59 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 3 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 3 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин