Г.Занданшатар: Нийт 21 эрүүгийн хэрэг үүссэн, түүнийг шүүхээр шийдвэрлэж, ил тод зарлах хэрэгтэй

2022-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /12.08/ хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.  УИХ-ын дарга Г.Занданшатар "Цаг үеийн нөхцөл байдал амаргүй, ханшийн өсөлт, инфляци, үнийн өсөлт, иргэдийн амьжиргааг доройтуулж, шударга ёс алдагдаж, баялгийн хулгайтай тууштай тэмцэх асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Залуучууд төв талбай дээр тав дахь өдрөө жагсч байна. Энийг үл тоомсорлох ёсгүй. Тэдний шаардлага бол зүй ёсны гэж үзэж УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд оруулж, хуулийн дагуу 14 хоногийн бэлтгэл хангаж, арванхоёрдугаар сарын 21-нд нээлттэй сонсгол хийхээр шийдвэрлэлээ. Ард иргэдийн саналыг сонсч, холбогдох гэрч, албан тушаалтан, шүгэл үлээгч, үнэлгээ тогтоосон, мэдээлэлтэй байгаа УИХ-ын гишүүд оролцож мэдээлэх үүрэгтэй. Тэгэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээх болно. Хууль хяналтын байгууллагууд мэдээллээр хангах ёстой. Жагсагчдын төлөөллийг оролцуулж, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй байна. Нийт 21 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэж, ил тод зарлах хэрэгтэй. Эзэн биегүй хулгайн хэрэг яриад хэрэггүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 43 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 47 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 47 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин