Х.Нямбаатар: Урд шөнө Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй шалтгаанаар баривчиллаа

2022-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. 
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Урд шөнө Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй шалтгаанаар баривчиллаа.  "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй. Эдгээр хүмүүсийн гэр, оффист үзлэг хийж байна. Мөн "Хишиг арвин индустриал" компанийн зарим удирдлагыг баривчилсан. Тус компани "ЭТТ" компанийг байгуулснаас хойш хөрс хуулах ажил гүйцэтгэж байжээ. Энэ бол манай томоохон үндэсний, уул уурхайн компаниудын нэг юм. Цаашид аймаг бүрээс гурван мөрдөн байцаагчийг хянан шалгах ажилд татан оролцуулна. "ЭТТ" ХК-ийн экспортын үйл ажиллагаанд мар ч саад үүсэж болохгүй гэдгийг бид анхааруулсан. Мөн хилийн нэвтрүүлэх хэсэгт ажилладаг гаалийн бүх ажилтныг шалгана. Хүн хүч хэрэгтэй болно. мөрдөн шалах ажиллагаа эрчимжиж байна. Харамсалтай нь,  Сүхбаатарын талбайд чин сэтгэлээсээ жагсаж буй иргэдийн хажуугаар хэрэгт холбогдон шалуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс ч мөн жагсаж байна. Тухайлбал Монголын оюутны холбооны даргаар ажилласан хэд хэдэн хүн "ЭТТ" ХК-д олноороо ажилласан. Яг өнөөдрийн жагсаалыг зохион  байгуулахад Оюутны холбооны удирдлагуудаас их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна. Нүүрсний хулгайг дэлгэх Засгийн газрын хүчин чармайлтыг сарниулах гэсэн хүмүүс ч жагсагчдын дунд байна шүү. Иргэд илүү хашир байх шаардлага үүсэв. Эдгээр этгээдүүд Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүсгэхээр зорьж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn
 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 15 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 19 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 19 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин