Төмөр замын өргөн, нарийн царигыг хилийн боомтод барина

2022-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Засгийн газраас хилийн боомтуудын төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох ажлын техникийн нөхцөлийг бий болгох, зураг төслийг хийх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт "Монгол Улс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганц төмөр замаар олон улстай холбогддог байсан. Өнгөрсөн есдүгээр сард Гашуунсухайт, арваннэгдүгээр сард Ханги-Мандалын төмөр замыг хил хүртэл барьсан. Эдгээр шинэ төмөр замыг Хятадын төмөр замтай холбож байж ачаа барааг хүссэн хэмжээгээрээ тээвэрлэх юм. Хэдийгээр төмөр зам барьсан ч Хятадын төмөр замтай холбоогүй байгаа. Энэхүү холболтыг хийсний дараа уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хэмжээ 30 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Шивээхүрэн, Арцсуурийн чиглэлийн төмөр замыг барих, холболтын цэгийг тохирох, зүүн чиглэлд Бичигт-Чойбалсан-Хөөтийн төмөр замыг холбох ажлыг хийнэ.Өөрөөр хэлбэл Бичигт, Хангийн боомтыг Хятадын төмөр замтай, Гашуунсухайтыг Ганцмодтой, Шивээхүрэнг Сэхээ боомтын төмөр замтай холбоно" гэв.

Төмөр замын өргөн, нарийн царигыг хилийн боомтод барина. Нарийн царигаар импортын ачааг оруулах бол өргөн царигаар экспортын барааг гаргах юм байна. Тодруулбал, өргөн цариг нь БНХАУ-ын, нарийн цариг нь Монгол Улсын нутаг руу орж ирэх аж.

Эх сурвалж:www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 32 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин