Г.Занданшатар: Нүүрсний олборлолт, гэрээ, тээвэрлэлт, хөрс хуулалт, хил гааль зэрэг бүх шатанд авлига байна

2022-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Жагсагчид, тэмцэгчдийн зүгээс Монгол Улс ийм их баялагтай мөртлөө ард түмэн яагаад ядуураад байна гэдэг зүй ёсны шаардлага тавьж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг ойрын үед хэлэлцэн шийдвэрлэнэ. Үндсэн хуульд Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа жинхэнэ эзэн нь байж үр өгөөжийг нь хүртэх ёстой гэж заасан байдаг. Бүх баялагт ард түмний хяналт тогтоох ёстой. Нүүрсний хулгай доор олборлолт, гэрээ, тээвэрлэлт, хөрс хуулалт, хил гааль зэрэг бүх шатанд авлига байна. Иймээс энэ асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй. Олон нийтийн хяналтад ил тод байж бүх шатны хулгайтай тэмцэнэ. Мөн Авлигатай тэмцэх багц хуулийг батална. Үүнийг баялгийн хулгайтай тэмцэх багц хууль ч гэж хэлж болно. Зөвхөн нүүрс биш Монгол Улсын баялаг хэний ч хууль бусаар эзэмших, хулгайлах хэрэгсэл байх ёсгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Энэ дагуу УИХ-ын нээлттэй сонсгол зарлана. Нээллтэй сонсгол хүртэл 14 хоногийн хугацаа өгнө. Залуучууд энэ хугацаанд өөрсдийн шаардлагаа боловсруулаххэрэгтэй. Нээлттэй сонсголоор нүүрсний үнийн зөрүү, 3,2 сая тонн нүүрс зөрсөн гэх асуудлыг ард түмэнд нээлттэй болгоно. Оролцогч байж болох бүх хүмүүсийг гэрчээр дуудна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 1 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 5 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 5 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин