Н.Алтанхуягийн хэлсэн онцлох эшлэлүүд

2022-12-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

2000 оны арванхоёрдугаар сард ардчиллын төлөөх таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. Тухайн үед АН-ыг бүрдүүлсэн гол намуудын нэг болох МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Н.Алтанхуяг байв. Тэрбээр 1990-1992 онд МСДН-ын нарийн бичгийн дарга, 1994-1996 онд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга,  2000-2001 онд СХД-ийн АН-ын дарга, 2001-2003 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2014 онд АН-ын даргаар ажилласан юм. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Трэнд зочин” буландаа урьж, ярилцсан.  Ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Манай намууд 1990-ээд оны үед хөдөлгөөнүүдээс үүссэн.  МоАХ-оос МоАН, АСХ-өөс МСДН, Шинэ дэвшилт холбооноос МҮДН төрж гарсан. Тэд бол Ардчиллын тулгын гурван чулуу юм даа. Мөн 1990 онд Улсын бага хуралд гурвуулаа суудал авсан түүхтэй.

-2000 оны аравдугаар сард бүх асуудлаараа тохирчихоод, намууд хэзээ нэгдэх талаар ярьж байсан. Тэгэхэд ЦагаандарийнЭнхтүвшин “1206 онд Их Монгол Улс байгуулагдсан. Энэ оныг бэлэгдэж арванхоёрдугаар сарын 6-нд хурлаа хийе. Бид Монголынхоо төлөө зүтгэх гэж байна” гэсэн. Тэгээд тэр өдрийг товлож намынхаа хурлыг зарлаж байв.

-Намайг Ерөнхий сайдаас огцруулахад фракцын нөлөөлөл байгаагүй. Тэр үед Ерөнхий сайдаас, намын даргаас  илүү эрх мэдэлтэй Ерөнхийлөгч л байсан.  АТГ, прокурор, шүүх ч Ерөнхийлөгчийн мэдэлд байсан. Тийм учраас тэр хүн илүү эрх мэдэлтэй болсон.

-Би намаасаа гараагүй, гарахгүй. АН-аас гарах хүн ч биш. Ялангуяа орхиж гарахгүй. Яагаад гэвэл маш олон ялалт, ялагдлыг үүрч, үүрэлцэж явсан. Харин нэр бүхий хүмүүс зориудаар “...Н.Алтанхуяг АН-аас гарсан” гэсэн PR-ыг хийгээд байдаг юм.

-Өнөөдөр ингээд АН-ыг хоёр тамгатай болгоод, тоглоом наадам хийгээд л байна. Зохиомол хэрүүл шүү. Ер нь эрх баригчид бусдын "хашаа" давж өнгөлзмөөргүй байна. Харин манай намын суурь, манай намын 99 хувь нь яг л байдаг газраа байгаа.

-С.Эрдэнийн тамга хууль ёсны бус. Яагаад гэхээр би бол энэ намын даргыг зургаан жил хийсэн. Өдөр болгон тамгаа бариад суухгүй ч 2000 онд АН байгуулагдаж, З.Энхболдыг Ерөнхий нарийн бичгийн дарга байхад хийлгэсэн тамга одоо 22 жил болж байгаа. Харин нөгөөх нь хоёр жилийн өмнө хийж өгсөн тамга.

-Ер нь би хоёр тоо л хэлье. 2020 оны арванхоёрдугаар сараас хойш АН-ыг бужигнаад байгаа юм шиг болгосон. 2013 оноос хойш бие биеийнхээ хашаа руу өнгөлзөж, зарим хэсгийг нь хашаа руугаа хөөгөөд оруулдаг болчихсон. Тэр нь манай намаас гарсан Ерөнхийлөгч нөгөө намын даргатай нэг баг болсон гэсэн үг.

-Ц.Элбэгдорж надтай ирж уулзсан. Сар гаруйн өмнөөс надтай ойр зарим хүнээр үг дайгаад л “...Уулзмаар байна” гээд л байсан. Сүүлдээ өөрөө над руу юм бичсэн. Би бодсон. “...Бид хоёр уулзаад юугаа ч ярих билээ дээ, ер нь тэгээд бид хоёроос болоод АН хагараад гэмтээд байсан зүйл байхгүй, харин мань эрээс болоод Монгол Улс, Монголын ардчилал маш хүндэрчихээд байгаа” гэж.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга бид хоёр ер нь уулздаг л даа. Бидний тухайд муудалцаж байсан үе бий. Бас ойлголцоод хамтраад ажиллаж ч байсан. Бид хоёр хэрэлдээд хоёр тийшээ болчихсон зүйл огт байхгүй.

-Би С.Баярцогтыг хэн зүтгүүлээд байгааг мэдэхгүй. Бид хоёр уулзсан биш тааралдсан. Товчхон санаа бодлоо солилцсон. Нарийн зүйл яриагүй. Бид хоёр чинь уулзаагүй удсан байна билээ. Элдвийн юм болоод 2016 оноос хойш уулзалдаагүй байсан.

Эх сурвалж:www.polit.mn

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

12 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

21 цаг 12 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

21 цаг 12 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин