Марко Поло ба “Хорвоогийн сонин хачин”

2014-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Энэтхэгт хүрэх далайн замын эрэлд гараад Америк тивийг нээсэн Испанийн алдарт далайчин Христофор Колумб урт удаан аяллынхаа турш Библи судрын сацуу “Хорвоогийн сонин хачин” гэх зохиолыг ширээнийхээ ном болгон анхааралтай уншихдаа 70 гаруй тэмдэглэл бичсэн байдаг. Энэ нь ч аргагүй. Дундад зууны Европт хаа холын баян тансаг ертөнц, оньсого шиг Азийн тухай өгүүлсэн ном “Хорвоогийн сонин хачин”-аас өөр байгаагүй билээ. Иймээс ч энэ ном сэргэн мандлын үедээ орсон Европт одоогийн хэллэгээр бол ёстой л бестселлер болж байжээ.

Тэгвэл энэ номыг зохиогч, Италийн наймаачин, аялагч Марко Пологийн мэндэлсний 760 жилийн ой ирэх сарын 15-нд тохиох аж. Тэрээр польш гаралтай Венецийн худалдаачин Николо Пологийн гэр бүлд 1254 оны есдүгээр сарын 15-нд төрсөн нэгэн. Түүний эцэг нь Крым, бүр Алтан ордын нийслэл Сарай-Бат, цаашлаад Хубилай хааны Юань гүрний нийслэл Дайду хотод 1266 онд хүрэлцэн ирсэн байдаг. Тэгээд Хубилай хаанаас Монголын Эзэнт гүрний аль ч газраар чөлөөтэй зорчих алтан гэрэгэ өвөртлөөд Иерусалим дахь Христийн бунхнаас ариун тос явуулахыг Ромын пап IV Климентээс хүссэн захидал хүргэх үүрэгтэйгээр эргээд нутаг руугаа хөлгийн жолоо залжээ.

Гэвч замд явахад нь Ромын пап өөд болж, католикууд шинэ тэргүүнээ хараахан сонгоогүй байсан учир Николо Поло нялх хүү Марког аваад өөрийн биеэр Иерусалим орон Хубилай хааны хүсэлтийг гүйцэлдүүлээд 1275 онд Юань гүрний зуны нийслэл Шанд хотод хүрэлцэн ирсэн байдаг. Хубилай хаан Марко Полод ихэд итгэл үзүүлэн ойрын хүнээ болгож, гурван жилийн турш хажуудаа байлгасны эцэст нэлээд дурамжхан нутаг руу нь буцаасан гэдэг. Марко Поло Венецид эргэж ирснийхээ дараа Генуятай хийсэн дайнд оролцохдоо 1298 онд олзлогдоод зохиолч Рустикеллотой хоёр жил шахам хоригдохдоо хожим Европ даяар алдаршсан “Хорвоогийн сонин хачин” номоо тэмдэглүүлж үлдээсэн түүхтэй. Марко Поло 1324 оны нэгдүгээр сарын 8-нд төрөлх Венецидээ өөд болохоосоо өмнө гэрээслэлдээ Монголын Эзэнт гүрний алтан гэрэгэг мөн дурдсан нь бий. Гэвч түүний эзэмшиж байсан гэрэгэ хадгалагдаж үлдээгүй билээ.

Зарим нэг эргэлзээтэй баримтуудыг эс тооцвол энэ ном XIV-XVI зууны Европын далайчид, газарзүйчид, зохиолчдод маш их нөлөө үзүүлсэн төдийгүй өнөө хүртэл Армени, Иран, Хятад, Монгол, Энэтхэг, Индонез гээд олон орны дундад зууны газарзүй, угсаатан зүй, түүхийн үнэтэй эх сурвалж болсоор байгаа юм. Алдарт аялагч Марко Пологийн хөшөөг Улаанбаатар хотын Чингисхааны талбайн хажууханд 2011 онд босгосон билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 9 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 14 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 14 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин