Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр "Жагсаал цуглааныг нүүрсний хулгайчид өдөөн турхирч байна. "Эрдэнэс Тавантолгойн" хуучин удирдлага, МОХ-ын гишүүд энэ үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон. Нүүрсний хулгайчид амь тавихынхаа өмнө амь тэмцэж байна. Тэдэнд хандаж хэлэхэд би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Ард түмэн маань дэмжээд өгөөрэй. Та бүхэн нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно, Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Үүнийг жагсаал зохион байгуулсан зарим нэг нүүрсний хулгайчдад хандаж хэлмээр байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn