Д.Амарбаясгалан: Жагсаал хийж буй иргэдтэй Засгийн газар хамтран ажиллана

2022-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Жагсагчид хоёр дахь өдрөө жагсаалаа үргэлжлүүлж, Төв замын хөдөлгөөнийг хаагаад байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хэдий идэр есийн хүйтэн болж байгаа ч ард иргэд маань бухимдлаа илэрхийлж, нийгэмд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан УИХ, Засгийн газарт шаардлага тавьж байна. Ард иргэд бухимдах нөхцөл үүссэнтэй Засгийн газар санал нэг байна. Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээ, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалын асуудал, Эрдэнэс Тавантолгой болон нүүрсний бизнес тойрсон хулгайтай холбоотой олон асуудал нийгмийг бухимдуулж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ асуудлуудыг олон нийтэд ил болгох, шийдвэрлэж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр шамдан ажиллаж байна. ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2017 оноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэг мөргөцөг буюу 385 мянган тонн нүүрс алга болсон асуудлыг шалгаж байгаа.  "Эрдэнэс Тавантолгой" болон жижиг Тавантолгойн хооронд нүүрсний зөрүү үүссэн асуудлын хариу өнөөдрийг хүртэл гараагүй байна. Өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтныг АТГ-т шалгаж байна.  Талбай дээр жагсаж буй иргэдийн тавьж буй шаардлагыг бид хүлээн авна. Олон нийтийн цугласан жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх оролдлого хийх аюул байдгийг Монголын ард түмэн мэднэ. Тиймээс жагсаалыг зохион байгуулж буй иргэдэд хандан яриа хэлцлийн журмаар аливаа асуудлыг шийдэх ёстой гэж хэлмээр байна. Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана. Тймээс Ерөнхий сайдын захирамжаар миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 49 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 53 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 53 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин