НОБГ: Хотод гал түймрийн онц аюултай 280 объект бий

2022-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 14-ээс арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд объектын гал түймрийн 107, аврах ажиллагааны 33, нийт 140 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 204 иргэнийг аварч, 15.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1700, ой хээрийн түймрийн зургаа, аврах ажиллагааны 237, нийт 1943 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 17.6 хувиар өссөн үзүүлэлт. Арваннэгдүгээр сарын 27-29-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч, цасаар шуурсны улмаас Багахангай, Багануур дүүрэг, Төв, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт төөрсөн, автомашин цасанд суусан гэх нийт 13 удаагийн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдээс 80 гаруй алба хаагч, 10 гаруй автомашин, техниктэйгээр ажиллаж, 40 автомашиныг цаснаас татан гаргаж, 154 иргэний амийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан” гэв. Мөн Дархан-Уул аймагт гарсан гал түймэрт 10 алба хаагч гурван автомашинтайгаар ажиллажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт гал түймрийн онц аюултай 280 объект байгаагаас газрын тосны бүтээгдэхүүний 20 агуулах, шатахуун түгээх 260 станц үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын комисс хүлээж аваагүй 18 шатахуун түгээх станцын барилга, байгууламж бий гэдгийг мөн хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 15 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 19 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 19 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин