Д.Тогтохсүрэн:Биржийн хууль батлагдвал нүүрсний хулгайг зогсоож чадна

2022-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /12.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийгмийн сүлжээнд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой асуудал цацагдсан. Энэ бол цэвэр хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ" гэв.

Мөн тэрбээр, МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Чингис бондын эргэн төлөлтийн талаар сангийн сайдын мэдээллийг сонссон. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх байсан ч агентлагийн дарга нь байхгүй учир хойшлууллаа.МАН-ын бага хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах товтой байгаа. Хугацаанд өөрчлөлт ороогүй.

Жагсаал цуглааныг  хаанаас, ямар зорилготойгоор хийж байгаа, юуг хөндөж байгаа талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Инфляц өндөр, үнийн өсөлт их, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар иргэд бухимдах нь аргагүй. Тиймээс ирэх даваа гаригт нүүрсний хулгайн асуудлаар бүлгийн хурлаар ярилцана. Нүүрсний хулгай үнэхээр байвал түүнийг зогсооно. Энэ ондоо багтаж Биржийн хуулийг батлах төлөвлөгөөтэй байна. Хэрэв хууль батлагдвал хулгайг зогсоож чадна гэсэн үг. Ирэх долоо хоногт Засгийн газар, "Эрдэнэс тавантолгой" болон түр хорооны мэдээллийг нэгтгэж сонсоно. МАН-ын бага хурлаар генсекийг сонгох эсэх талаар одоогоор товлоогүй байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

11 цаг 46 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

20 цаг 51 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

20 цаг 51 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин