С.УЯНГА
"Эрдэнэс Тавантолгой" компани 152 сая долларын өр барагдуулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн талаар өнгөрсөн пүрэв гарагт тус компанийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат олон нийтэд мэдээлэв. Тэрбээр Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод 35 хонож байгаа юм. Түүний хэлснээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулсан.
-Зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулаад байна.
-Компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 152 сая ам. доллароор бууруулсан.
-2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 603 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл байсныг бууруулж 451 сая ам.доллар болгосон.
-Нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байсныг өдөрт дунджаар 700 машин 74.2 мянган тонн болгон нэмэгдүүлсэн.
-Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгсэл 100.8 мянган тонн нүүрсийг ачуулсан.
-Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах хүрээнд “Цахим арилжааны журам”-ыг боловсруулан ажиллаж байгаа.
-Нүүрс тээвэрлэлт, худалдан борлуулалт, олборлолттой холбоотой бүх мэдээллийг компанийн албан ёсны www.ett.mn цахим хуудсанд нээлттэй байршуулсан.
-Эрдэнэс Тавантолгой компани нийт 341.5 сая ам долларын 3.7 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 саяыг нь Гашуун сухайт боомтоор экспортолж борлуулсан.
-Бидний бүх үйл ажиллагаа ил тод нээлттэй, камержуулагдсан байдаг.
-Санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг бууруулсан.
-Энэ оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 603 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 152 сая ам.доллараар бууруулж, 451 сая ам.доллар болгож ажиллалаа.
-Богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж, нүүрсний экспортыг нэмэгдүүллээ.
-Өнөөдрийн байдлаар экспортыг өдөрт 110.9 мянган тонн буюу сарын өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн.
-Мөн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийг 3-4 дахин нэмэгдүүлсэн. Дунджаар 500 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлсэн нь уртын тээвэрт ажлын байр бий болгож, орлого нэмэгдүүлэн ажиллаж байна.
-Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байсан бол өдрийн дундаж ачилт 700 машин 74.2 мянган тонн болж нэмэгдсэн.
-500 машинаар нэмэгдүүлж, энэ хэмжээгээр тээвэрчдийн 500 ажлын байрыг бий болгосон. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгслээр 100.8 мянган тонн нүүрсийг ачуулсан байдаг.
-Уул уурхайн биржид "Эрдэнэс Тавантолгой" компани голлон ажиллаж цахим арилжааны журмаар ил тод нээлттэй ажиллаж байна.
-Уурхайн үйл ажиллагааг цаашид технологийн дэвшилд суурилсан ил тод, цахим болгох ажил үргэлжлэн явагдана.
-Ил тод байдлыг хангах үүднээс нүүрс борлуулалтын 142 гэрээг нээлттэй болгосон нь Эрдэнэс тавантолгой компанийн вэбсайтад бий.Олборлолтын гэрээг дүгнэх ажлууд хийгдэж байна.
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн талбайд байрлах нүүрсний овоолгоос нүүрс дутсан асуудал гарсан бөгөөд энэ нь үнэн.
-Нүүрсний хулгайн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг миний бие арваннэгдүгээр сарын 22-нд Эрүүгийн цагдаагийн газарт тавьсан.
-Өмнөх удирдлагуудтай холбоотой энэ асуудлуудыг шалгуулж, эцэслэх нь зүйтэй гэж үзсэн.
-2018 онд нүүрс дутсан, зөрүүний асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгаж байгаа.
-Ирэх оноос төмөр зам, авто тээврээр гээд "ЭТТ" ХК өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр сонгон шалгаруулалт, гэрээ хийгээд бүгд нээлттэй болно.
-Өмнө нь 200 автомашин тээвэр явж байсан бол одоо 700-800 машинаар тээвэрлэхэд нарийн зохион байгуулалт хэрэгтэй болсон.
-Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод гол зорьсон зүйл маань "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүх юмыг ил тод нээлттэй болгох.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 235 (6967)