ЦЕГ:Иргэд амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн аливаа үйлдэлд итгэхгүй байхыг сануулъя

2022-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Загвар өмсөгч О.Билгүүн өөрийн цахим хуудсаараа 450 ам.доллар оруулаад 4-5 хоногийн дотор 2000 ам.доллар болгож авах боломжтой хэмээн нэгэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал, түүний сурталчилсан хөрөнгө оруулалтыг понзи буюу хөрөнгө оруулалтын луйврын систем байж болзошгүй гэж зарим иргэн үзэж, О.Билгүүнийг дагагч нараа ийм зүйлд уруу татаж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас дээрх хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэдгийг тодруулан мэдээлэв.Гэхдээ иргэд ямар нэг байдлаар амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн үйлдэлд итгэх болохгүй гэдгийг санууллаа.  ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Энхзаяа “Иргэд амар хялбар аргаар мөнгө олох бодлоор хандаж, мөнгөө өгөх төдий л тэр нь өдөр өдрөөр өсөх юм шиг санаж байна. Гэтэл ийм төрлийн гэмт хэрэг нь бусдын мөнгийг авч, арилжаанд оруулан тэр мөнгөнөөсөө тодорхой хэмжээний мөнгийг хэсэг хугацааны дараа өгөөд байгаа мэт боловч тухайн ашиг нь бусдын мөнгө гэж харж болохоор зүйл. Тухайлбал, гурван хүн элсэн орлоо гэхэд гурав дахь хүнийх нь оруулсан мөнгөний тодорхой хувийг эхнийх нь хүн авах шатлалаар үйлдэгддэг. Тиймээс иргэд амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн үйлдэлд хэзээ ч итгэж болохгүй гэдгийг сануулъя. Залилан төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх нь иргэний өөрийнх нь үүрэг хариуцлага. Иргэд энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх боломж байгаа учраас хэн рүү ямар мөнгө шилжүүлэх вэ гэдэг дээр хариуцлагатай хандах ёстой" хэмээн зөвлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

1 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 56 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин