Гэрэл зурагтай нөхөрлөсөн 30 жил

2022-12-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Хүмүүс” буландаа гэрэл зурагчин Н.Ганбатыг урилаа. Тэрбээр Сүхбаатарын талбайд 30 гаруй жил зурагчнаар ажиллаж байгаа бөгөөд анхны шөнийн гэрэл зургийг авсан уран бүтээлч юм.

 

Талбайн таван зурагчны нэг

 

Даруухнаар мэндэлж, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, буурь суусан туршлагатай гэрэл зурагчин гэвэл түүнийг нэрлэмээр. Тэрбээр 15 настайгаасаа гэрэл зураг сонирхож зураг дарж сурсан байна. Учир нь түүний өвөө Хөнгөн хүнсний үйлдвэрийн сайд Д.Балган гэрэл зураг сонирхох шалтгаан нь болжээ. Зураг дарж сурч байхдаа ангийнхаа хүүхдүүдийн зургийг авдаг байсан тухайгаа хуваалцсан юм. Мөн оюутан байхдаа цэргийн анги болон оюутны байраар явж зураг их авдаг байсан нь түүнд туршлага болсон гэв. 1982 оноос эхэлж Үсчин, гэрэл зургийн захиргааны харьяа гэрэл зургийн 16 штабт зөвлөх зурагчнаар ажилласнаар өнгөт зураг авч эхэлжээ. Одоогоос 35 жилийн өмнө 1987 онд Сайд нарын тогтоолоор иргэдийг хувиараа хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрчээ. Тухайн үед хувиараа хөдөлмөрлөх ажлын байранд үсчин, зурагчин, гуталчин гэсэн мэргэжил ордог байж. Социализмын үе байсан болохоор ажлын бэлэн байргүй. Харин ажлын байр нь Сүхбаатарын талбай байжээ. Анх талбайд таван зурагчин гарсны нэг нь Н.Ганбат юм. Талбайд зурагаа авахуулахаар ирсэн хүмүүсийн зургийг дараад тэр дор нь угааж өгөх боломжгүйгээс маргааш өдөр нь ирж авахыг хэлээд явуулна. Хэдэн зураг хавтсанд хийгээд түүнийгээ хүмүүст үзүүлж, зураг авдаг аж. Талбайд зураг авахдаа арваннэгдүгээр сарын 7 хүртэл ажиллаад хүйтэнд зураг авах боломжгүй учраас  өвөл ажилладаггүй. Харин хавар тавдугаар сарын 1-нээс ажилдаа гарна. Түүний амьдралын 30 гаруй жил ингэж л өнгөрчээ. Анхны яргуйтай зэрэгцэн ажилдаа гарсан тэрбээр жагсаал, баяраа тэмдэглэж буй хүмүүсийн зургийг авахдаа 9000 төгрөгийн орлого олсон нь урам нэмэв. Учир нь тэр үед мөнгө чанга байсан цаг юм. Хоёр өрөө байр 10 мянган төгрөгийн ханштай байсан. Тиймдээ ч сонирхолдоо  хөтлөгдөж илүү хөдөлмөрлөх мэдрэмж авсан нь тодорхой.

 

Анхны шөнийн зурагчин

 

1988 оны тавдугаар сараас анх талбай дээр шөнийн зураг авч эхэлжээ. Эхэндээ өнгөө олохгүй туршлагагүйтэж байсан түүхтэй. Эсрэг өнгөөр шүүж гаргаснаар анхны шөнийн зурагчин болжээ. Бусад зурагчин шөнийн зураг авдаг ч угааж чаддаггүй байв. Шөнийн зураг авах нууцаа хүмүүст хэлэхгүйгээр нэг хэсэгтээ ганцаараа ажилласан  гэнэ. Аравдугаар сар хүртэл ганцаараа зураг авсан бөгөөд хоёр найздаа зааж өгснөөр шөнийн зураг авдаг зурагчид нэмэгджээ. Анх 1991 онд өнгөт монтаж гаргажээ. Мөн 1993 онд шар цавуу, хуурамч савхи ашиглаж хавтсыг нь гаргасан байна. Хүмүүс ч түүнийг захиалж хийлгэж байв. Үүний дараа хуримын ордон альбомтой болжээ. Их, дээд сургуулийн монтажийг урлах санааг нь гаргасан уран бүтээлч. Хэдий өөрийн ганцаарчилсан уран бүтээлийн үзэсгэлэн гаргаагүй ч байгууллагуудын түүхэн  ой, аймаг, сумдын  ном бүтээлийн гэрэл зурагт ажиллажээ. Олон жил гэрэл зурагчнаар ажилласан болохоор түүнд захиалга байнга ирдэг. Нэг зурагаа авхуулсан үйлчлүүлэгч түүний чадварыг нь харж дахин үйлчлүүлдэг болжээ. Зургандаа сэтгэлээсээ хандаж сайхан зураг авах юмсан гэсэн чин хүслээс сайн гэрэл зураг мэндэлдэг аж. Залуу зурагчдыг илүү сайжирч сайхан бүтээл гаргана гэдэгт итгэдэг тухайгаа бидэнтэй хуваалцсан билээ. Түүнд Монголын үзэсгэлэнтэй байгалийн зураглал байгаа гэсэн. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд аймгийн нутагт орших байгалийн үзэсгэлэнг зорьж сайхан зураг буулгана гэж байлаа. Хүний амьдрал баялаг. Амьдралын туршид улс төр, бизнесийн олон боломж байсан ч олон салаа замын өмнө хүсэл сонирхолдоо үнэнчээр үлджээ. Тэрбээр биеийн тамирын багшаар төгссөн ч мэргэжлээ орхиж гэрэл зурагт үнэнчээр зүтгэсэн гавьяатан юм. Өдийг хүртэл тухайн үеийнхээ хамгийн сайн камерыг ашигладаг, мөнгө харамладаггүй гэж байсан юм.

 

Хөдөлмөрч гэрэл зурагчны багштай  танилцахуй

 

Гэрэл зураг сонирхож байхдаа зурагчдаас уйгагүй асууж, зөвлөгөө авдаг байжээ. Тэрбээр Монголын гэрэл зургийн томоохон төлөөлөгч н.Баяраа, н.Түвдэндорж, Б.Сүхээ нар түүний багш. Тэднээс үлгэр дууриал авч суралцдаг байсан гэв. Одоо ч тэдний үг сургаалийг үргэлж санаж, авч буй зургандаа сэтгэлээ шингээдэг байна. Түүний багш нь “Кадр бүртээ сэтгэлээ шингээж ав. Яагаад гэвэл хүний насны дурсгалыг мөнхөлж байна” хэмээн захьдаг байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 234 (6966)

 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

1 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 56 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин