В.Нарантуяа: Татварын орлого төрийн санд төвлөрч  сангийн яам зарцуулдаг хуультай

2022-12-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.БАЯР

 

Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагч В.Нарантуяагаас  цаг үеийн зарим асуудлыг  тодруулж ярилцав.

 

-Татварын байцаагч нарыг татварын орлогыг давуулж биелүүлээд өөрсдийгөө шагнадаг гэсэн ойлголт олон нийтийн дунд байна. Үүнд та олон жил  татварын улсын ахлах байцаагчаар ажилласан хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

 - Татвар төлөгчийн төлж байгаа албан татвар, төлбөр, хураамжийн орлого төрийн сангийн орлогын дансанд төвлөрдөг. Энэ төвлөрсөн орлогыг Сангийн яам төсвийн тухай хуулиар хуваарилдаг. Өөрөөр хэлбэл, татварын алба татварын орлогыг зарцуулдаггүй. Татварын албаны хувьд төсөвт байгууллага учраас хуваарилагдсан төсөвтөө багтаан үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлж, Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээгээр албан хаагчдын цалинг олгодог. Үүнийг иргэд ялгаж салгаж ойлгоосой гэж боддог. Татварын алба өнөөдрийн байдлаар 1800 гаруй албан хаагчтай, дундаж цалин 800 мянган төгрөг. Нийт албан хаагчдын 90 гаруй хувь нь цалин, орон сууцны гээд ямар нэгэн зээлтэй гэсэн судалгаа байдаг. Бид татварын орлого бүрдүүлэх чиг үүрэгтэй жирийн л тангараг өргөсөн албан хаагчид шүү дээ.

- Чиг үүргээ олон нийтэд сайн ойлгуулаагүйгээс татварын албанд ажиллах нь хувь хүнд ашиг сонирхлын давуу талтай мэт ойлголт байдаг?

 -Татварын байцаагчийн чиг үүрэг нь татвар төлөгчиддөө үйлчлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг улс орон даяар хангуулах. Тэр ч утгаараа татвар төлөгчдөө хамгийн сайн ойлгодог хүмүүс татварын байцаагчид юм. Төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд үйлчилгээгээ сайн үзүүлэх, ойлгуулж мэдээлэх шаардлага тулгардаг. Хамгийн гол нь татварын төлөгчийн итгэлийг даах байдаг. Энэ утгаараа хувь хүнээс ёс зүй, зөв харилцаа хандлага, хууль эрх зүй, санхүүгийн өргөн хүрээний мэдлэг шаарддаг. Боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал гэх мэт төрөөс үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх ажил хийж байгаагаараа манай хамт олон бахархдаг. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд бүхий л насаараа зүтгэж яваагаа эх орондоо хувь нэмрээ оруулж байна гэж боддог.

- Та Татварын албанд 30 жил ажиллажээ.  Энэ хугацаанд танай алба хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?

-Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжиж байсан үед Архангай аймгийн татвар хэлтсээс ажлын гараагаа эхлүүлсэн. Энэ үед бүх ажлаа гараар хийдэг, татвар төлөгч цөөхөн, татвар, төлбөр, хураамжийн тоо харьцангуй бага байсан. Хэдийгээр орчин үеийн татварын тогтолцоог үүсч байсан ч татвар төлөгчид сургалт мэдээллээ хүлээн авах нь сайн байсан. Дараа нь Сонгинохайрхан дүүрэгт ажиллах үед татвар төлөгчийн бааз суурь тэлсэн, татварын хууль тогтоомжууд нэмэгдэж байсан үе таарсан. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчдөө сургах, татварын хууль тогтоомжийн мөрдөлтийг дадуулах чиглэлд түлхүү анхааран ажиллаж байв. Манай албаны хувьд үйлчилгээгээ цахимд шилжүүлэхэд үргэлж анхаарч байсны үр дүнд өнөөдөр татвар төлөгчийн бааз суурь маш их тэлсэн ч татварын үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэж байгааг сүүлийн шинэчлэлийн үр дүн юм даа гэж боддог.

-Татварын байцаагчийн ажлыг хийхэд тавигддаг шаардлага нь юу вэ?

-Манай алба нийтдээ 31 төрлийн татвар, төлбөр, хураамжийн тухай хуулийг мөрдүүлдэг. Татварын хоёр дахь шатны шинэчлэлийг 2019 оноос эхүүлж Татварын ерөнхий хууль, ААНОАТ, ХХОАТ-ын хуулийг шинэчилж, НӨАТ-ын хууль болон бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулийн өөрчлөлтийг дагалдуулж 40 гаруй журмыг дагалдуулан батлуулж, үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн бусад чиглэлийн төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хууль тогтоомжууд гээд маш олон төрлийн хууль тогтоомжийг мэдэж, амьдралын олон тохиолдолд хэрхэн хуульд нийцүүлж ашиглах талаар мэдлэгтэй байх хэрэгцээ үүсдэг. Мөн Татварын ерөнхий хуулийн 75.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах” чиг үүрэгтэй гэж заасан байдаг. Тэр ч утгаараа татвар төлөгчид хууль тогтоомжоо сурталчилан таниулах чиглэлд маш их анхаарч, нэг ч болов татвар төлөгчид зөв мэдээлэл, ойлголт өгч ажиллах шаардлагатай байдаг. Татварын хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд манай албан үйл ажиллагааны сегментийн бодлогыг нэвтрүүлж, татвар төлөгчөө орлогоор бичил, жижиг, дунд, том гэж ангилж, татварын байцаагч нь хариуцсан татвар төлөгчдөө бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг болсноор улам л олон талын мэдлэг, чадварыг шаардаж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 234 (6966)

 

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

саяхан
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

33 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

54 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

1 цаг 42 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

4 цаг 28 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

5 цаг 24 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

7 цаг 31 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин