“Төрийн түнжин хагарч болохгүй”

2014-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

“Хонх”-ын С.Цогтсайхан. Нэртэй сайн нийтлэлч, сэтгүүлч байв. Ардчиллын он жилүүдэд дууч нь болж явсан түүний тэртээ 1998 онд бичсэн “Төрийн түнжин хагарч болохгүй...” нийтлэл бий.

С.Цогтсайхан энэ нийтлэлдээ Г.Бошигтод яагаад Улсын их дэлгүүрийг хувьчлахгүй байгаа тухай, “Сэргээн босголт” банкийг яагаад “Голомт”-д нийлүүлсэн талаар, малыг газрыг хувьчлахын өмнө, хувьчилсны дараа яах тухай... гээд тухайн үеийн улс төр, нийгмийн гол асуудлуудыг “цаадах”-тай нь уудлан бичсэн байдаг. Тэрээр нийтлэлээ “Намууд хагаралдаж болно, харин төрийн түнжин хагарч болохгүй...” хэмээн төгсгөсөн нь бий.

Үүнийг сөхөн дурсахын, жишээлэн авсны учир гэвэл өнөөдрийн Монголын улс төрийн ч гэдэг юм уу, нийгмийн ч гэх юм уу, өрнөөд байгаа үйл явдлууд сануулаад байгаа хэрэг.

Төв аймгийн мөрдөнд очиж ахлах зөвлөхтэйгээ уулзсан Ерөнхий сайд хууль зөрчсөн тухай АТГ мэдээлэл хийв. Дараахан нь Төрийн тусгай хамгаалалтын газраас АТГ-ыг хууль бусаар бичлэг хийж олон нийтэд цацсаныг Тагнуулын ерөнхий газарт шалгуулна гэж мэдэгдэв.

Зарим хүнд иймэрхүү бие биетэйгээ хэмлэлдсэн, толхилцсон мэдээллүүд сонирхолтой байж болох. Гэвч сонирхохоосоо илүүтэй айдас дагуулж мэдэх хэмжээнд оччихов бололтой. Авлигатай тэмцэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар...төрийн эд эсүүд. Хууль хэрэгжүүлэгч, биелүүлэгч хүчний байгууллагууд. Эд бие бие рүүгээ чулуу шидэж эхлэв. Зүй нь тэд нэгэн туган дор явах учиртай тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Гэвч тэгсэнгүй. Энэ яагаад ч сайн үр дүнгүй. Гадаадын олон улс орны жишээ үүнийг нотолсоор ирсэн. Одоо ч ийм жишээ давтагдсаар байна.

С.Цогтсайхан агсны хэлснээр намууд хагаралдаж болно,  төрийн түнжин хагарч болохгүй билээ.

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 22 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 26 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 26 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин