Хятадын нисгэгчид сансар дахь “амьдрал”-аа эхлүүллээ

2022-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хятадын гурван сансрын нисгэгч сансрын тойрог замд анхны багийн эргэлтээ хийснийхээ дараагаар лхагва гарагт сансрын станцдаа хүрэлцэн ирлээ. Энэ нь НАСА тэргүүтэй олон улсын томоохон сансрын станцын дараа сансрын нам тойрог замд ажилласан хоёр дахь тохиолдол гэдгээрээ Хятадын сансрын станцын хөгжилд шинэ түүхийг бичсэн үйл явдал юм.

“Шэньжөү-15” буюу “Тэнгэрлэг хөлөг” нэртэй пуужин гурван нисгэгчтэйгээр Жиучуань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч, зургаан цагийн дараа станцтай холбогдож, Хятадын баруун хойд хэсгийн элсэн цөлд  “Хүйтэн, жавартай байна” гэсэн мэдээллийг дамжууллаа хэмээн төв телевиз нь мягмар гарагт мэдээлжээ. Тус пуужинг хамгийн анх 2021 оны дөрөвдүгээр сард хөөргөж байсан бөгөөд энэ нь 11 дэх нислэг нь юм. Тиймээс энэ нислэг амжилттай болсны дараа Хятадын иргэд “Эх орон мандан бадраг” хэмээх баяр хөөрийн сэтгэгдлээ олон нийтийн сүлжээнд илэрхийлж эхэлжээ.

1990-ээд онд дадлагажсан Хятадын анхны сансрын нисгэгчдийн нэг болох 57 настай Fei Junlong энэ удаагийн нислэгийг ахалжээ. Тэрбээр 17 жилийн өмнө Хятадын хоёр дахь удаагийн сансрын нислэгийн даргаар ажиллаж байсан юм. Түүнтэй хамт 56 настай Deng Qingming, 46 настай Zhang Lu нар хамт нисжээ. Тэд зургаан сарын турш “Т” хэлбэрийн сансрын станц дээр амьдарч, ажиллах юм. Ийн ойрын 10 жилийн хугацаанд Хятад улс жил бүр хоёр нисгэгчтэй багийг сансрын тойрог зам руу илгээж байхаар төлөвлөөд байгаа юм.Энэ хугацаанд нисгэгчид сансарт ургамал хэрхэн дасан зохицон ургахаас эхлээд сансарт шингэн зүйл хэрхэн оршдог хийгээд 1000 гаруй шинжлэх ухааны туршилт хийх юм.

 Эх сурвалж:Reuters

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 51 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 55 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 55 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин