Д.Амарбаясгалан: 6.4 сая тонн нүүрс хулгайд алдагдсан гэдэг нь дэгсдүүлсэн дүн

2022-11-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр "6.4 сая тонн нүүрс алдагдсан гэдэг мэдээлэл өнөөдрийн байдлаар Засгийн газарт ирээгүй байна. Энэ нь бодит тоо эсэхэд эргэлзэж байгаа. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг ойлголт бодит байдал дээр дэгсдүүлсэн тоо гэж харагдахаар байна. Цар тахлын үед бүтэн жилд улсын хилээр гарсан нийт нүүрсний хэмжээ 6-7 сая тонн нүүрс хэмээн яригддаг. Гэтэл ийм хэмжээний нүүрс хулгайд алдагдаж гарсан эсэхэд эргэлзээ байна. 

УИХ-аас гарсан ажлын хэсэг, хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж байна. Мөн Засгийн газар давхар хяналт шалгалт явуулж байна.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдад Улсын ерөнхий прокуророос албан хүсэлт ирсэн. Тодруулбал, хоёр улсын прокурорын байгууллагууд Монгол Улсаас гарч байгаа нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний гаалийн мэдүүлэг хоёрыг тулган нягтлах үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлэх саналтай байна. Үүнийг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаач гэх албан хүсэлт ирсэн. Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд саналыг уншиж танилцуулаад, Засгийн газраас дэмжиж ажиллахыг асуудал эрхэлсэн зургаан сайдад үүрэг болгосон" гэдгийг хэллээ. 

Мөн "Нүүрсний хулгайтай холбоотой хоёр асуудал бий. Нэгт, нүүрсний хулгай гэдэг асуудал 2017 оноос хойш яригдаж байгааг та бүхэн мэднэ. "Эрдэнэс Тавантолгой" компани орон нутгийн "Тавантолгой" компанийн хооронд зөрүү үүссэн. Үүнийг дагаад их хэмжээний нүүрс алдагдсан байх эрсдэл үүсжээ. Энэ нүүрс ямар арга замаар алдагдав гэдэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд орсон. Хууль хяналтын байгууллагууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үүний ул мөрөөр ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгж дээр нүүрсний хулгайн асуудал шалгагдаж байгаа ба асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.

Хоёрт, нүүрсний тээвэртэй холбоотой үүсэж буй олон нийтийн дунд үүссэн эргэлзээ байна. Улс төрчид тээврийн үйл ажиллагааг эрхэлж байна гэдэгтэй холбоотой янз бүрийн хардалт сэрдэлт гарч ирж байна. Үүнийг богино хугацаанд ил тод болгож, олон нийтэд мэдээлэх ажил явагдаж байна. Нөгөө талдаа дугаар нь өөрчлөгдсөн, хоосон гэж мэдүүлсэн хэрнээ нүүрс ачиж гарсан асуудал хүртэл үүнийг дагаад бий болж байгаа. Уг асуудалтай холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагуудад явагдаж байгаа.

Улс төрчдийн зүгээс гааль болон холбогдох хил орчимд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын оролцоотой хийгдсэн гэх хардалтууд их яригддаг. Энийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэсний үндсэнд шийдэгдэх байх гэж Засгийн газрын зүгээс харж байна. Ерөнхийдөө улс орны хувьд стратегийн ач холбогдолтой бүтээн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийгдэж яваа. Энэ дунд давхардсан нүүрсний хулгайн асуудал байна уу үгүй юу гэдэг асуудлаар засгийн газрын зүгээс, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүнг харна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

33 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

33 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

15 цаг 29 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин