БНХАУ-тай хийх гадаад худалдааны эргэлтээ хоёр дахин нэмэгдүүлнэ

2022-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Манай улс ирэх таван жилд БНХАУ-тай хийх гадаад худалдааны эргэлтээ хоёр дахин нэмэгдүүлж, 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Үүнийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд холбогдох албаныхантай уулзаж, яриа хэлэлцээ хийхээр зорьж байгаа аж.

Зорилтыг бодит болгоход хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулж, төмөр замын холболтуудыг хийн нүүрсний экспортын нэмэгдүүлэх нь чухал гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв. Манай улс 2019 онд 31.2 сая тонн нүүрсийг урд хөршид экспортолж байсан нь түүхэн дэх хамгийн их хэмжээ болж байжээ.

Монгол Улс БНХАУ-тай хийсэн гадаад худалдааны нийт хэмжээ энэ оны эхний 10 сарын байдлаар 10.9 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн юм.

Манай улсаас урд хөршдөө экспортолж буй бараа бүтээгдэхүүнийг авч үзвэл нийт экспортын талаас илүү хувь нь чулуун нүүрс байна. Мөн зэсийн хүдэр, баяжмал нь нэлээд хувийг эзэлж буй юм. 

Харин импортын гол нэрийн бүтээгдэхүүн нь ачааны автомашин, чиргүүл, хагас чиргүүл, эрчим хүч, цахилгаан хэрэгсэл, барилгын материалын тоног төхөөрөмж зэрэг байна. 

 Эх сурвалж:www.polit.mn

 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

46 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

46 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

15 цаг 42 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин