Х.Нямбаатар VS С.Одонтуяа

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн асуулгад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулт өглөө. 

 Өмнө нь УИХ-ын гишүүн  С.Одонтуяа "НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монголд ажилласан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт ичмээр, Монгол Улсад хууль гэж байна уу, Монгол Улсад хүний эрх гэж байна уу гэмээр ноцтой дүгнэлтүүд гарсан. Бид зүгээр орхиж болохгүй. Ажлын хсэгийн дүгнэлтэд ямар ноцтой асуудлыг шинжээчид хөндсөн гэхээр шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал онцгой тохиолдол гэхээс илүү жирийн үзэгдэл болсон байна. Хуульч байцуулахгүйгээр байцаалт авдаг явдал хэвшмэл болсон байна. Мөн хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулах, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө хязгаарлагдахад анхаарал хандуулахгүй бол ноцтой байдалд байна гэсэн дүгнэлт хийсэн.  Тийм учраас ХЗДХ-ийн сайдад асуулга явуулж байна" хэмээн мэдээлж байсан юм. 

 ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар " Өнгөрсөн наймдугаар сард Малайз улсад Монгол Улсын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны тайланг хамгаалсан. Энэ үеэр ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийг 39-ийг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээг авсан. Манай улс 2020 онд "Саарал жагсаалт"-аас гарсан ч одоо өргөтгөсөн хяналтад байгаа. Хэрэв энэ хяналтаас гарч ердийн улсын жагсаалтад оръё гэж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 31-ээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлт ФАТФ-д тавих ёстой. ФАТФ-аас тавьсан 40 зөвлөмжөө бүгдийг нь хэрэгжүүлж байж ердийн ангилалд орно. Ийм учраас баасан гаргийн хэлэлцэх асуудлын дараалалд Холбоо сангийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийнхээ эрх зүйн зохицуулалт тогтолцоог бий болгосныхоо дараа зэрэглэл ахиж ердийн улсын жагсаалтад орох боломжтой болох юм. Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй байна. НҮБ-ын шинжээчид ирээд Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна гэж дүгнэсэн" гэсэн үндэслэлгүй мэдэгдлийг удаа дараа хийсэнд харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хүнийг цагдан хорих тогтолцоо Монгол Улсад байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь хойшлуулшгүй ажиллагааны журмаар баривчлах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор Шүүхээс зөвшөөрөл авдаг тогтолцоо үйлчилж байна. Иймээс УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан ёсоор Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавьж чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсооч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хүний эрхийн чиглэлээр Монгол Улс ахиц гаргаж байгаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 20 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 38 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 4 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 4 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 0 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин