ЗХЖШ: Цэргийн дүрэмт хувцас хэрэглэсэн, үйлдвэрлэсэн газруудад хариуцлага тооцно

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

ЗХЖШ-ын Материал техникийн газрын мэргэжилтнүүд Багатэнгэрийн амны харуул хамгаалалтыг хариуцдаг “Шинэ соёмбо” хамгаалалтын алба болон “Төв гандан хийд”-ийн харуул, хамгаалалтад гарч байгаа иргэдтэй уулзаж “гандантэгчилэн”, “шинэ соёмбо”, “25 дугаар суваг телевиз”, “sunday” худалдааны төв хамгаалалтын албанд албан бичиг хүргүүлжээ. Тус бичигт “Танай байгууллагын харуул хамгаалалтын бүрэлдэхүүн нь цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл өмсөх, тэр дундаа батлагдсан загварын цэргийн хээрийн дүрэмт хувцас, цол, цэргийн байгууллагын бэлгэ тэмдгийн загварыг өөрчлөх, энгийн хувцастай хольж өмсөх зэргээр Монгол Улсын холбогдох хууль, эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлдэг захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна. Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт /цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг.

Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамаарах бөгөөд тэдгээр нь зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэдэг тул цэргийн албаны нэр хүнд, цэргийн албанд зүтгэж байгаа бүрэлдэхүүний итгэл үнэмшил, цэргийн албаны мөн чанар, үнэ цэнийг алдагдуулах, цэргийн албаны нэр хүндийг гутаан доромжлох шинж чанартай үйлдэл гаргахгүй байх тал дээр анхааран зөрчлийг нэн яаралтай арилгаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв цэргийн дүрэмт хувцсыг зориулалтын бусаар өмсөх буюу хэрэглэх эрхгүй этгээдүүд цаашид дахин өмсөж, хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэг “Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.  Энэхүү шалгалт цаашид ч үргэлжлэх бөгөөд Цэргийн дүрэмт хувцас хэрэглэсэн, үйлдвэрлэсэн хэн бүхэнтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцуулах болно” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

dnjr
ene jiriin uzegdel bolood udaj bndaa , ug n erunhiilegchees busad gishuun , said ,ded said geh met erhemuud tsergiin huvtsas umsuh yosgui ! gevch turiin uhamsartai ene tomchuud bugd tomlilotoor yvj bgaa n tsergiin hun shig l bdg uuniig erhemuudeesee ehleed hyzgaarlah heregtei! tseriin huvtsas bol hen 1 erhemiin huduuluhud umsdug huvuntei deel bish ! buur karakul useer n hurtel gangardag gangaraa ch bish ! uuniig ZHJSH deerees n ehleed juramlah yostoi! beltgeld garsan ahmaduud hezee ch jiriin ued formoo hergelj bgaagui ym shuu!
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 32 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 50 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 16 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 16 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 12 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин