Сулейменж шашин аймаг, нийслэлд дотуур байр байгуулж 1500 хүүхдийг “элсүүлжээ”

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

БНТУ-аас гаралтай сулейменж жамаат хэмээх шашны бүлэглэл манай улсад үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Сулейменжүүд дэлхий даяар аалзны тор шиг сүлжээ байгуулж, өнөөдрийн байдлаар 3000 гаруй сурагчийн болон оюутны дотуур байр байгуулан өнчин, ядуу иргэдийн хүүхдүүдэд амьдрах орчин, сурах нөхцөлийг хангаж байна. Тус шашныхан пантуркизмын үзлийг дэлгэрүүлэх зорилготой, цар хүрээ өргөн шашны бүлэглэл идэвхжүүлж байгаа бөгөөд энэ урсгалын ислам шашны бусад урсгал, чиглэлээс ялгарах гол онцлог нь “аллах”-ыг бус тус урсгалыг үндэслэгчийг тахин шүтэх юм байна.

Өнөөдрийн байдлаар сулейменж бүлэглэл Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Алтай аймгууд болон Улаанбаатар хотод 30 шахам сурагчийн, оюутны дотуур байр байгуулж, бага болон өсвөр насны 1200-1500 хүүхдэд шашны мэдлэг олгох нэрийдлээр тахин шүтэх үйл ажиллагааг тогтмол, тасралтгүй явуулж байгаа мэдээлэл байна.

Уг бүлэглэл нь нийтийн байранд байрлаж буй бага болон өсвөр насны охид хөвгүүдийн оюун санаа, шашны итгэл үнэмшилд нөлөөлөх замаар эрхшээлдээ оруулдаг нарийн зохион байгуулалттай гэдгийг олон улсад сэрэмжлүүлжээ. Тодруулбал,  хүүхдүүдийг ЕБС-д сурахгүй байхыг ятгах, хэрэв Сулейманыг шүтэж явбал хэд хэдэн их, дээд сургууль төгссөн мэт “гэгээрнэ” хэмээн сургах, номлогч багш нарыг хоорондоо гэр бүл болохыг шаардах, гэр бүлийн гишүүдийг төрийн албанд ажиллахыг эсэргүүцэх, эрэгтэй хүүхдийг дээд уруулдаа сахал ургуулах, цэнхэр өнгийн тоорцог малгай өмсөх, охид эмэгтэйчүүд зүүж буй алчуураа мөр давуулан дэлгэж зүүх зэрэг шаардлагуудыг тавьж, хүний эрх, эрх чөлөөг зөрчин чимээгүй хүчирхийлж байж болзошгүй аж.

Сулейменжүүд Рамазан, Курбан айт шашны баяраар дотуур байранд байрлаж буй өсвөр насны охид, хөвгүүдийг гуйлгачин, үгээгүй ядуу айлын хүүхдүүд болгон иргэдээс хандив цуглуулах, мөн БНТУ, Казахстан улсаас их хэмжээний хандив тусламж авч олон тооны мал нядлуулах замаар их хэмжээний ашиг хонжоо олдог юм байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
Зүгээр ганц буддагаа л шүтийлдаа
bagsh
eldev busin shashing mongolos gargah heregtei
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 9 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 27 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 53 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 53 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 48 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин