Ц.Батзул: Тендер шалгаруулалтад орсон компаниуд хуулийн үүргээ биелүүлээгүй бол хар жагсаалтад бүртгэдэг болно

2022-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр төрийн тендер шалгаруулалт болон холбогдох хуулийн төслийн талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул танилцууллаа. 

Тэрбээр "Хуулийн төслийн хүрээнд худалдан авах ажиллагаанд хүний оролцоог бууруулна. 2019 оноос хойш Монгол Улс цахим шилжилтийг хийж ирсэн. Үүний хүрээнд тендерт оролцож байгаа компаниудаас шаарддаг 70 орчим материал нь төрд орсон. Ингэснээр тендер нэрээр дахиж хувийн компаниудаас тухайн материалуудыг авч, ямар нэгэн баталгаажуулалт хийж илгээдэг байсныг больсон. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага нь төрийн байгууллагаас авдаг байя.

Тендер шалгаруулалтыг үнэлж байгаа процессыг богино хугацаанд хийх боломжтой хэмээн харж байгаа. Хаврын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулж ажлын 15 хоног болгож хугацааг багасгасан. Цаашдаа тендер шалгаруулалтыг ажлыг 30 хоногт бүрэн зохион байгуулж дуусгах боломжтой байхаар хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн нээлттэй, ил тод худалдан авах ажиллагааг бий болгоно. Тендерт оролцсон компани болгон тухайн тендерийн бүх үе шатыг харах боломжийг хуулиар олгож байгаа" гэв. 

Мөн үргэлжлүүлэн "Олон нийтийн зүгээс хариуцлагын асуудлыг их ярьдаг. Тендер шалгаруулалтад ороод ажлаа чанаргүй гүйцэтгэж, дутуу хийдэг. Улмаар улсын төсвийн хөрөнгө оруулалт чанаргүй, эзэн холбогдогчгүй болдог талаар шүүмж бий. Хэрвээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дахин тендерт оруулахгүй. Шинэлэг заалтыг тодруулбал, тухайн байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлтэй нь хамт хар жагсаалтад бүртгэж, олон нийтэд зарлахаар болж байгаа.

Нөгөө талдаа төрийн албан хаагч хууль зөрчиж шийдвэр гаргасан, энэ нь гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэргийн шинжгүй тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуулиар хариуцлага хүлээнэ. Үүнийг хуулийн төсөлд зохион байгуулсан байгаа" хэмээн ярилаа. 

Эх сурвалж:www.polit.mn 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 6 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 24 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 50 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 50 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 46 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин