Голомт банк хувьцаагаа гаргалаа

2022-11-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11-р сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн бол өнөөдрөөс хувьцааны танилцуулгаа албан ёсоор эхлүүлж байна.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийт хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг,нэгж хувьцааны үнийг 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгөөр банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, жижиг, дунд бизнесийн зээл, байгаль орчинд ээлтэй ногоон зээл болон орон сууцны зээлийн багцын хэмжээг 800 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх, цаашлаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ирээдүйн бизнесийн тогтмол өсөлтийг бий болгох боломж бүрдэх юм.

Анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр эхлүүлэх бөгөөд хувьцааны захиалга 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Голомт банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Инвескор Капитал” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК ХХК, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /Кэй Пи Эм Жи аудит/ ХХК, аудитын компаниар PWC /ПрайсУотерхаусКуперс аудит/ ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК зэрэг олон улсын болон дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Банкны тухай:

Монгол Улсын ууган арилжааны банкнуудын нэг Голомт банк 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсад танигдсан нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч байр суурьтай, итгэлтэй найдвартай банк болон төлөвшиж харилцагчдадаа үзүүлж буй үйлчилгээ, хэрэгжүүлж буй бүхий л санаачилга, шийдлүүд нь нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэ цэнийг бүтээсээр ирсэн жишиг тогтоогч банк юм. “Дэлхийн жишиг Монголын банк” болох алсын хараан дор нэг сая гаран харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн, дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чадварлаг, мэргэжлийн баг хамт олон, орон даяарх 102 салбар нэгжээрээ дамжуулан өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.

Хөрөнгө оруулагч та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtbank.com вэбсайт болон банкны салбар нэгжүүдэд хандан аваарай. Мөн өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалж болох бөгөөд Голомт банкны харилцагчид www.egolomt.mn вэбсайт, SocialPay аппликэйшн ашиглан захиалгаа өгөх боломжтой.

Үнэт цаас гаргагч:

 

Голомт банк ХХК

mail@golomtbank.com

1800-1646 /24/7/

www.ipo.golomtbank.com

Үндсэн андеррайтер:

 

Инвескор Капитал ҮЦК ХХК

info@icapital.mn

+976-7755 0077

www.icapital.mn

Туслах андеррайтер:

 

Голомт Капитал ҮЦК ХХК

info@golomtcapital.com

+ 976-7012 1530

www.golomtcapital.com

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 24 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 42 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 8 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 8 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 4 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин