“Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулган маргааш болно

2022-11-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Орон нутгийн бага орлоготой өрхүүдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, зохион байгуулалтад орох, хариуцлага хүлээх боломжийг олгох зорилгоор “NTS” ТББ-аас өөрийн 12 салбар нэгжээр дамжуулж Баянхонгор, Дархан-Уул, Дундговийн Сайнцагаан болон Эрдэнэдалай сум, Завханы Улиастай болон Тосонцэнгэл сум, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, аймгуудад болон УБ хотын Багануур, Хан-Уул дүүрэгт Хадгаламж зээлийн бүлгүүдийг байгуулж, жижиг бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллав.

 Одоогоор эдгээр бүлгүүдэд 2500 өрх зохион байгуулалтад орж, 278 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, нэг тэрбум 500 сая төгрөгийн хуримтлал бий болголоо.

 Иргэдийг чадавхжуулж, орон нутагт бизнест эрхлэлтийг  нэмэгдүүлж буй энэхүү үйл ажиллагааг “NTS” ТТБ-ын Дани улс дахь түнш Дани-Монголын нийгэмлэгээр дамжуулан CISU/DANIDA санхүүжүүлсэн байна.

Мөн орон нутгийн 1962 бизнес эрхлэгчийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сургалтад хамруулж ОУХБ-ын гэрчилгээтэй болгож, “Бизнесээ эхлүүл, бизнесээ сайжруул” чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд  32 сургагч багшийг бэлтгээд байна.

Сургалтад хамрагдсан хүмүүсийн олонх нь жижиг үйлдвэрээ байгуулахын тулд орон нутгийн зээл авах боломжтой болж,  үүний үр дүнд 278 өрхийн үйлдвэр шинээр байгуулагджээ.

Тиймээс NTS ТББ-аас сүүлийн дөрвөн жилийн хүрээнд хэрэгжсэн энэхүү үйл ажиллагааны үр дүн, сургамжийг танилцуулж, хэлэлцэх зорилго бүхий  “Хариуцлагатай, тогтвортой нийгэм”  үндэсний чуулганыг  энэ сарын 17-ны өдөр Корпорэйт зочид буудалд (Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Баянгол зочид буудлын хойно) зохион байгуулах гэж байна.

Энэ талаар “NTS”-ийн гүйцэтгэх захирал Тунгалаг “Иргэний нийгмийн байгууллагууд Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж чадна гэдгийг бидний үр дүн нотолж байна. Чуулганы гол “мессеж” бол орон нутгийн төдийгүй үндэсний хэмжээний эрх баригчдыг ард иргэдээ чадавхжуулах, шинэ аж ахуйн нэгж, ажлын байр бий болгоход өөрсдийн батлагдсан туршлага, чадавхыг ашиглан хамтран ажиллахыг уриалж байна” гэв. 

Мөн “NTS-ийн төслийн хэрэгжилт нь анхны зорилтоосоо давсан үр дүнд хүрсэнд бид маш их баяртай байна. Энэхүү хөтөлбөр нь орон нутагт  бизнес эрхлэлт хөгжиж, ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангах үр дүнтэй хэрэгсэл болохыг харуулж байна” гэж Данийн Монголчуудын Нийгэмлэгийн төслийн багийн гишүүн ноён Повл Анкер Андерсен хэллээ.

Тэрбээр “Гэхдээ бид Дани болон бусад улс орнуудад ижил төстэй үйл ажиллагаа явуулж, төсөл хэрэгжүүлж байсан туршлагаасаа харахад ийм хүчин чармайлтын бүрэн боломж нь зөвхөн эрх баригчид болон Иргэний нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих боломжтой гэдгийг мэднэ. Энэ чуулган нь NTS болон Монголын эрх баригчдын хоорондын ирээдүйн хамтын ажиллагааны эхлэл болно гэж найдаж байна” гэв.

Холбоо барих утас:Тунгалаг Нямаа , 99192169

 Эх сурвалж:www.polit.mn

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

41 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

45 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 3 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 29 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 29 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 25 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин