Чингис хааны байлдан дагуулалд хур бороо тусалжээ

2014-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

ОХУ-ын сэтгүүлч Владимир Корягины “Газета.ру”-д нийтэлсэн материалыг орчуулан хүргэж байна.

Чингис хаан болон түүний удмынхан дэлхийн дайдын талыг, тэр дундаа Оросыг хэрхэн эзэлж авсаныг АНУ-ын эрдэмтэд олж тогтоожээ. Монголчуудад ус ихтэй бороо тусалж, өвс ногоог нь ихээр ургуулжээ. Үүний үрээр нүүдэлчид аян дайнд явах нь ихэсчээ.

Улс үндэстний уналтыг эрдэмтэд олон жилийн турш цаг агаарын өөрчлөлттэй холбон үзсээр ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд эрдэмтэд тулгамдсан түүхэн асуудлуудыг судлахад шинэ аргачлалыг хэрэглэдэг болсноор энэ хандлага өөрчлөгдөж эхэлсэн. “Газета.Ru”-д л гэхэд 4,1 мянган жилийн өмнө оршин тогтнож байсан энэтхэгийн Мохенджо-Даро болон Хараппын соёл иргэншлүүдийн уналтыг ган, хуурайшилттай холбон тайллбарласан. М.Э.Ө. III зуунд болсон их ган Ромын эзэнт гүрнийг уналтанд хүргэсэн хүчин зүйлсийн нэгэнд тооцогддог. 

Америкийн Колумбын их сургуулийн эрдэмтдийн судалгаанд ч цаг агаарын өөрчлөлт нь соёл иргэншлүүдэд нөлөөлж, түүхэн явцыг чиглүүлдэг болох нь тогтоогджээ. Тухайлбал, Чингис хааны үед Монголын Эзэнт гүрэн хүчирхэгжсэн явдлыг тэд байлдан дагуулал эхлэхээс хамаагүй өмнө унасан их хур тунадастай холбон тайлбарлаж байна. Эрдэмтдийн энэ талаар хийсэн дүгнэлттэй дэлгэрэнгүй танилцъя гэвэл PNAS сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарыг үзэж болох юм. Эрдэмтэд 1995 оноос хойш Монголын тал хээрийн бүсэд судалгаа хийсний дүнд монголчуудын байлдан дагуулал болон цаг агаарын өөрчлөлтийн хоорондын холбоо хэлхээг олж тогтоож чадсан байна. Тэд нэгэнт цагт Монголын Эзэнт гүрний нийслэл байсан Хархорин хотын эргэн тойрны газар оронд судалгаа хийжээ.

 

ЦАГ УУР ТҮҮХИЙГ БИЧДЭГ

Энэ газраас хойд зүгт, уулсын дундаас эрдэмтэд найман мянган жилийн өмнөх галт уулын дэлбэрэлтээс үүссэн хавтгайг илрүүлжээ. Гэвч хамгийн гол олдвор нь хэзээ ч юм энэ орхигдсон газар ургаж байгаад одоо хатсан, Сибирийн нарснуудыг олсон явдал юм.

Судлаачид тэр дор нь 17 модыг тайрч аваад, модны ширхэгийн цагиргийг судлав. Тэд цагирагийн өргөнийг хэмжиж, хуурайшилттай болон чийглэг ихтэй жилүүдийг тогтоосон байна. Тэдний тогтоосноор бол 1211-1230 онуудад Монголын тал хээрийн бүсэд асар их хур тунадас унажээ. Мэдээж энэ нь өвс ногоо ихээр ургаж, бэлчээр сайжрахад хүргэсэн байна. Харин малын тэжээл хүнсний илүүдэл нь мал сүргийн тоо толгой өсөхөд хүргэсэн нь ойлгомжтой. 

Үүний үрээр монгол морьтон цэрэг болгон тав хүртэл уналгын морьтой болж, хоол хүнс, аян замын уртад санаа зоволгүйгээр алс холын замыг ч ажрахгүй туулах боломжийг бүрдүүлэв.

 

ТӨРӨӨС 1.4 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨВ ӨГЧЭЭ

Хэдийгээр нэмэлт мэдээлэл байхгүй байгаа ч эрдэмтэд их хэмжээний хур тунадас унасан явдал нь хүнсний нөөцийг ихээр бэлдэх боломжийг бүрдүүлж, монголчуудын байлдан дагууллын эхлэл болсон гэж үзэж байна. Модны цагирагийг судлах явцдаа эрдэмтэд 1260-1266 онд Монголын тал хээрийн бүсэд цочир хүйтрэлт явагдсан болохыг ч тогтоосон байна. Харин энэ цаг үе нь Монголын нийслэл Хархорумын уналтын үетэй таарч байгаа юм.

Энэ үед Чингис хаан өөрийн эзэнт гүрнээ хөвгүүддээ нэгэнт хувааж өгчихөөд түүний ач хүү Бат нь Москва, Рязань, Владимир руу довтолж ялалт байгуулан, Зүүн Европын ихэнхийг эзлээд байлаа (өнөөгийн Польш, Чех, Унгар, Хорват, Босни, Серби, Болгар г.м.).

Америкийн эрдэмтэд хийсэн судалгаандаа сэтгэл ханалгүй, цаашид ч үргэлжлүүлэн судлахаар зэхэж байна. Тэдэнд төрөөс нь 1,4 сая ам.долларын төсөв гаргаж өгчээ. Тэд энэ мөнгийг модны цагираг болон нуурын ёроолын хөрсний давхаргын судалгаанд зарцуулжээ. Ингэснээр тэд урьдчилан хийсэн дүгнэлтүүдээ ба­талгаажуулж, дүр зургийг улам тодорхой болгох юм. Түүнээс гадна, тэд XIII зууны түүхэн би­чиг баримтууд, эх сур­валжуудтай танил­цаж, баримтат нотолгоо оло­хыг зорьж байгаа гэнэ.

Орчуулсан  Т.АНАНДА

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 38 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

6 цаг 1 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 10 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 19 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 цаг 7 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 11 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 29 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 55 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 55 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин