Үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

2022-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахыг НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ. 

Энэ нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалсан, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Нийслэлд амьдарч буй айл өрхийн 208 мянга гаруй өрх нь гэр хороололд бий. Эдгээр өрхийн 87.4 хувь  нь  орон сууцанд орох хүсэлтээ илэрхийлжээ. Орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөр байхгүй, ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй зэрэг бэрхшээл байгаа тул НОСК 2022-2023 онд 15 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, Монголбанканд худалдахаар төлөвлөж байна. Хувийн хэвшлийн 450 орчим ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангана” гэв. Мөн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй, зах зээлд бэлэн орон сууцаас худалдан авч, иргэдийг оруулах юм.

Нийслэлийн 2020 оны “Орон сууцны хөтөлбөр”-ийн хөрөнгөөр СХД-ийн 6 дугаар  хорооны нутагт барьж ашиглалтад оруулсан 22 айлын  орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэхийг хэлэлцэн, дэмжлээ. 

Мөн ЧД-ийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 10 дугаар хорооны нутагт байрлах Контор улаан булангийн барилгыг Чингэлтэйн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжих төв ОНӨТҮГ-ын балансад шилжүүлэхийг хэлэлцэн дэмжив

эх сурвалж: www.polit.mn

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 20 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 38 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 4 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 4 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 0 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин