И.Цэрэн:“Ард түмний хурал”-аар төр, ард түмэн хоорондын үл ойлголцлыг арилгана

2022-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ард түмний хурлыг Төрийн ордонд хуралдуулах шаардлагын талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүд өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан нь “Ард түмний хурал”-ыг хуралдуулах хууль эрх зүйн үндэслэл гэж үзжээ.

Гэрэл зургийг Р.Оюун

Энэ үеэр Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүн И.Цэрэн “Монгол Улс 1990 онд Ардчилсан улс боллоо гэж эндүүрч байх хооронд олигархи бүлэг төрд шургаж, өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж эхэлсэн. Ингэснээр баян хоосны ялгаа эрс нэмэгдэж, үнийн өсөлтөөс үүдэн ард түмний амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, уул уурхайгаас өөр орлогогүй, ажилчин ангигүй улс болж хувирлаа. Мөн их хэмжээний гадаад өртэй болсон нь төрийн тулгуур бодлого байхгүй болсныг илтгэж байна. Иймээс “Ард түмний хурал”-аар төр болон ард түмний хооронд үүссэн үл ойлголцлын хана хэрмийг нурааж, төрийн бүх шатны эрүүл бус тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэл хийх түүхэн шаардлага бидэнд тулгараад байна. Энэ “Ард түмний хурал”-ыг хуралдуулахад төрийн дэмжлэг бидэнд хэрэгтэй байна. Монгол төр энэ  санаачлагыг дэмжин хамтран ажиллах бодлого боловсруулж чухал үүрэгтэй оролцох хэрэгтэй гэж бид үзэж байна. Ялангуяа УИХ-ын гишүүд ард түмний дуу хоолой болсон үүргээ биелүүлэх шаардлагатай” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

                                      

 

 

Зочин
Ёстой тэгсэн шүү
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

38 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 56 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 22 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 18 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин