“Шинэ сэргэлийн бодлогын Хурдасгуур төв” дөрвөн чиглэлийн төсөлд ажиллаж байна

2022-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 98 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Эдгээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, оролцогч байгууллага салбарын үйл ажиллагааны уялдааг хангах, төслийг  хурдасгах, судалгаа, шинжилгээ хийж, хязгаарлагч хүчин зүйлийг илрүүлж хэрэгжүүлэгч  яам болон агентлагт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх  зорилгоор  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дэргэд “Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв”- ийг байгуулсан. Тус төв өнөөдрийн байдлаар Эрчим хүч, Боомт буюу тээвэр ложистек, Төрийн бүтээмж, Дата центр  гэсэн дөрвөн чиглэлийн төсөл дээр судалгаа шинжилгээ хийж байна. Нийт төслийн 60 нь эхлэлийн шатандаа яваа бол 34 нь санхүүгийн эх үүсвэр нь тодорхой болсон аж.  Судлгаа шинжилгээний дүн гараагүй байгаа ч зарим төслүүдэд хязгаарлагч хүчин зүйлийг  илрүүлж тухайн хэрэгжүүлэгч яам болон агентлагын мэргэжилтнүүдэд сургалт хийж мэргэжлийн тусалцаа  үзүүлж  эхэлсэн аж. Тухайлбал,  Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэхгүйгээр аж үйлдвэрийн сэргэлт богино хугацаанд үр дүн харагдахгүй. Түүнчлэн Боомтын сэргэлтийн хүрээнд тээврийн зардлыг бага байлгаж цаг хугацааг түргэсгэхгүйгээр үр дүнтэй эсэх нь эргэлзээтэйг судалгаа харуулж байна хэмээн тус төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Дөлгөөн сэтгүүлчдэд өнөөдөр танилцуулсан юм. Одоогоор дээрх чиглэлийн төслүүдэд судалгааны ажлууд үргэлжилж байгаа юм байна. Мөн Нийтийн тээврийн түгжрэл бууруулах төслийн хязгаарлагч хүчин зүйлд судалгаа хийхээр болж байгаа аж. Хурдасгуур төвийн судалгааны үр дүнд хамгийн бага зардлаар богино хугацаанд жишээлбэл, түгжрэлээс хэрхэн гарах эдийн засгийн тооцооллыг хийнэ гэсэн үг. Энэ мэтээр төслүүдийг хурдасгахад тус төвийн үйл ажиллагаа чиглэнэ.   

Эх сурвалж: www.polit.mn

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

46 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

50 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 8 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 34 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 34 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 30 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин