Эрээний хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

2022-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Эрээн хотод өнгөрсөн 8-9 дүгээр сард хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан.

Есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд COVID-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж, гарсан үр дүнд үндэслэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 9-нд дунд эрсдэлтэй байсан бүсүүдээс  халдварын хоёр тохиолдол батлагдаж дахин хөл хорио тогтоосон. Энэ хөл хорио өчигдөр цуцлагдах байсан ч бүх нийтийн шинжилгээг авч, дахин сунгах эсэхийг өнөөдөр /2022.11.14/ шийднэ гэжээ.

Эрээн хотын Шуурхай штабын энэ сарын 9-ний өдрийн шийдвэрээр 10-13-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргасан. Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийж байна.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААНБ-ын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

52 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

55 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 13 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 39 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 39 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 35 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин