Монголд ирсэн ОХУ-ын иргэд өдөрт 160 гаруй мянган төгрөгийн зардал гаргадаг

2022-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас Монголд ирсэн ОХУ-ын жуулчдын нөхцөл байдал болон Монгол Улсад оруулж буй эдийн засгийн хувь нэмрийг тодорхойлох, цаашид манай улсад жуулчлахад шаардагдах дэмжлэгийг тодруулах зорилгоор хийжээ.

Ингэхдээ өнгөрсөн сарын 10-25 өдрүүдэд цахим болон ярилцлагын хэлбэрээр, манай улсад ирсэн ОХУ-ын нийт 426 жуулчныг хамруулсан байна. ОХУ-ын иргэд Монголд байх хугацаанд нэг өдөрт дунджаар 161.6 мянган төгрөгийн зардал гаргаж байна. Зардлыг нэр төрлөөр ангилан авч үзвэл нэг өдөрт байрлаж буй байрны түрээс болон зочид буудлын төлбөрт дунджаар 55.8 мянган төгрөг, хоолны зардалд дунджаар 39 мянган төгрөг, тээвэрт 12 орчим мянган төгрөгийг зарцуулж байгаа гэж дүгнэсэн байна.

Судалгаанд оролцогчдын 29 хувь нь аялал жуулчлалаар, 21 хувь нь Орос Украины мөргөлдөөнд оролцохоос татгалзан дүрвэж ирсэн, 18 хувь нь ажил хийх, 12 хувь нь суралцах зорилгоор ирсэн байна.

Мөн тэдний 35 хувь нь англи хэлээр ярьдаг, ойлгодог, 42 хувь нь монгол хэлийг ямар нэг хэмжээнд мэддэг бол 24 хувь нь монгол хэл мэдэхгүй байна.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 98 хувь нь Улаанбаатар хотод байрлаж байгаа ба 40 хувь нь түрээсийн байранд, 40 хувь нь зочид буудалд, 15 хувь нь найз нөхөд, гэр бүлийнхээ гэрт амьдарч байгаагаа хэлжээ.

Цаашид Монгол Улсад хэр удаан хугацаанд байх төлөвлөгөөтэй байгааг тодруулахад28 хувь нь Монгол Улсад байнга оршин суух төлөвлөгөөтэй байгаа, 34 хувь нь тодорхой хэлж мэдэхгүй гэжээ. Мөн тухайн иргэдийн 83 хувь нь визээ сунгуулах хүсэлтэй байна. 

Эх сурвалж:www.polit.mn

 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

44 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

48 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 6 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

5 цаг 32 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

5 цаг 32 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

20 цаг 28 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин