С.Тайван:35-аас дээш насныхан цахим залилангийн хохирогч болох нь их байна

2022-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

Цагдаагийн байгууллагад энэ оны арван сарын байдлаар залилангын хэрэг 10300 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 97.3 хувиар өссөн үзүүлэл юм. Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Цахим хөгжлийн яам, Монголын банкны холбооноос хамтран “UNSEND” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Тус аян нь энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Энэ оны арван сарын байдлаар нийт 31320 гэмт хэргийн 32.8 хувь нь залилах гэмт хэрэг байна. Залилах гэмт хэргийн 80 хувь нь цахим орчин ашиглан үйлдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүү, цахим хэрэглээний мэдлэг сул, гэнэн, итгэмтгий байдлаасаа болж мөнгө шилжүүлж хохирсон иргэд байгаа. Ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байсан” гэв.

Мөн залилагч этгээд хохирогчийн гар утасны дугаарт фэйсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлт илгээн хуурч мэхлэн аваад түүний өмнөөс фэйсбүүкийн найз, танил хүмүүсээс мөнгө гуйх, зээлэх зурвасуудыг илгээж мөнгө авсан тохиолдол юм. Энэ хүмүүс нь урьдаас төлөвлөж, дансаа бэлдсэн байдгийг энэ үеэр онцолж байлаа.

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн есөн иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа аж. Харин Монголбанкны хувьд арилжааны банкуудтай хамтран залилагчийн дансыг шалгах, эзнийг нь олох тал дээр хамтран ажиллахаар болжээ. Мөн банкны зарим өгөгдөлийг дахин шинэчилж байна.

Эх сурвалж: www.polit.mn

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 38 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 56 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 22 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 17 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин