Агаар, орчны бохирдлыг датад суурилсан бүтээлч ажлаар олон нийтэд таниуллаа

2022-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Олон нийтэд орчны бохирдлын талаар таниулах зорилготой HAZEGAZER дата хакатоныг Европын холбоо, НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”-ийн дэмжлэгтэйгээр People in Need, Зориг сан болон Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв хамтран амжилттай зохион байгууллаа.

Залуу сэтгүүлч, судлаач, оюутнуудын хамтарсан таван баг нийгэмдээ өөрчлөлт авчрах бичил төслийг хагас сарын хугацаанд хэрэгжүүлснээр шилдэг нэг төслийг шалгаруулсан юм.  Уг төслийн хүрээнд агаар, ус, хөрс болон дотоод орчны бохирдлын талаарх ерөнхий ойлголтоос эхлээд өнөөгийн нөхцөл байдал хэр аюултай нөхцөлд байгаа зэргийг дата судалгаанд үндэслэн олон нийтэд сонирхолтой хэлбэрээр хүргэж байна. Тухайлбал, “Пипл ин Нийд” байгууллагын Монгол дахь салбарын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын гэр хороолол, урсгал ус бүхий газруудаас дээж авч, шинжлүүлэн, бодит байдлыг гаргахад хувь нэмрээ оруулсан оюутнууд энэ хакатонд оролцож байгаа юм. Түүнчлэн тэдний бэлдсэн дата санд судалгаа хийж, нийгэмд нөлөөлөхүйц контент бүтээн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан бүтээлч багийнхан ийнхүү тайлангаа тавьж, шилдгээ шалгаруулаад байна.

Энэхүү HAZEGAZER хакатоныг зохион байгуулснаар Улаанбаатар хотын хөрс, ус, агаар хэрхэн бохирдсоныг бодит мэдээлэлд тулгуурлан сонирхолтой байдлаар хүргэж, цаашид хэрхэн хамгаалж болох, түүнд иргэдийн хувь нэмэр ямар байх зэрэг гарц, шийдлийг санал болгосноороо өндөр ач холбогдолтой юм.Тухайлбал, шилдгээр шалгарсан дотоод орчны бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл бол тогтмол агаар сэлгэлт хийх. ДЭМБ-аас хоёр цаг тутамд агаар сэлгэлт хийхийг зөвлөдөг. Мөн гэрт хэрэглэдэг шүүгээ, буйдан, хивс гээд тавилганы материал, угаалгын нунтаг, саван, шкаб зэргийг аль болох эко-г сонгох хэрэгтэй. Технологи талаасаа дотоод орчны агаарын бохирдлыг шүүдэг шүүлтүүр байдаг юм билээ. Мөн шинэ байр худалдаж авах гэж байгаа бол агааржуулалтын систем, доторх материалын чанарыг шалгах хэрэгтэй гэдгийг тус багийнхан онцоллоо.

Эх сурвалж:  "Зууны мэдээ" сонин 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

1 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

1 цаг 35 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

2 цаг 53 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

6 цаг 19 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

6 цаг 19 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

21 цаг 15 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин