Г.Гонгоржав: Чулуун дотор гайхамшиг нуугдаж байдаг

2022-11-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОДМАГНАЙ

 

“Зууны мэдээ” сонин “Урлан” буландаа чулуу цуглуулагч Г.Гонгоржавыг урьж, ярилцлаа. Тэрбээр өөрийн сонирхлоороо 60 гаруй жил чулуу цуглуулж байгаа юм.

 

-Та чулуу цуглуулахын ач холбогдлыг тодорхойлохгүй юу?

-Уран зураг, баримал, бичиг үсгийг хүн төрөлхтөнд хамгийн анх заасан багш нь байгаль. Тэр дундаа чулуу  юм. Би чулууг уран сайхны талаас нь хардаг.  Чулуугаар хөгжим ч тоглож болно. Тухайлбал, уран зураач хүн нүдний хараа сайтай, гарын уртай, авьяастай байх хэрэгтэй. Зураачид намайг “та чулууг хаанаас нь ингэж өөрөөр хараад байна” гэж гайхдаг юм.

-Мэргэжлээсээ улбаалж чулуу цуглуулж эхэлсэн гэсэн үү?

-Би геологич мэргэжилтэй. Тиймээс миний сонирхол эзэмшсэн мэргэжилтэй минь салшгүй холбоотой. Хүн хоббитой байх хэрэгтэй. Учир нь өтөлсөн хойно хань болдог. Би жилд нэг удаа буюу арванхоёрдугаар сард төрсөн өдрөөрөө үзэсгэлэн гаргадаг. Чулуун дотроос гоо сайхныг гаргах нь чухал. Чулуу зурдаг, бичдэг. Тоологдохгүй олон төрөлтэй. Цуглуулгад маань ховор төрлийн  чулуу олон бий. 

-Та өөрийн цуглуулгаа хэрхэн нэмдэг вэ?

-Ихэвчлэн зуны улиралд говь нутгийг зорьж цуглуулгаа нэмдэг. Говь нь хангайгаас илүү чулууны олдоцтой байдаг. Гэхдээ зарим үед ганц чулуутай ч ирэх үе бий.

-Эхлээд судалгаа хийж тооцоолж явдаг байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Байгалийн тогтоц гадарга болон хаана ямар чулуу байгааг судалж явдаг. Мэддэг байж л эрэл хайгуулд явна. Геологийн мэдлэггүйгээр чулуу олж, цуглуулгадаа нэмэх боломжгүй.

-Аймаг бүрт ховор чулуу байдаг уу?

-Нутаг нутгийн тогтоц харилцан адилгүй. Жишээлбэл, Архангайд гэхэд анар, алмаз саран чулуу байдаг.

-Чулуу нь хадгалалт болон өөр бусад зүйлээс шалтгаалаад өнгө үзэмж нь өөрчлөгдөх тохиолдол байдаг уу?

-Нар салхи, бороо хураас шалтгаалаад зарим үед чулууны өнгө өөрчлөгддөг. Харин гүн рүүгээ өөрчлөгддөггүй.

-Таны бодлоор чулуу судлах ухаанд хязгаар бий юу?

-Аливаа эрдэм ухаан цуглуулгад хязгаар гэж байхгүй. Шинжлэх ухааныг бүрэн судалсан зүйл гэж байдаггүйтай адил. Харин чулууг  үеэрээ гүнзгийрүүлэн судалж  болно.

-Таны хоббитой холбоотой сонирхлыг тань татсан түүх бий юу?

-Чингис хаан 28 настай байхдаа Дэлүүн болдогоос цагаан чулуу олоод хагалахад дотроос нь хас тамга гарч ирсэн түүхтэй. Энэ мэт содон түүхтэй чулуу олон байдаг.

-Чулуу сонирхдог, цуглуулдаг залууст хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Эх орныхоо чулуу, шороог хүндэтгэж байхыг захимаар байна. Бид байгалийн баялгийг хайрлах учиртай. Чулуун дотор гайхамшиг нуугдаж байдаг юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 221 (6953)

 

гоё юмаа
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

54 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

55 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

57 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 52 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

4 цаг 14 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

5 цаг 13 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

5 цаг 45 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

6 цаг 6 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

9 цаг 40 мин