Эбола вирусийн тархалт хөрш орнууддаа халдварлаж эхэллээ

2014-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Африкийн Гайана улсад гарсан халдварт Эбола вирусын тархалт улам нэмэгдсээр байна. НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаарх мэдээллийг  дэлхийн олон оронд шуурхай хүргэсээр байна.  Мөн тус байгууллагын зүгээс уг өвчинтэй дөрвөн сарын турш тууштай тэмцэж байгаа ч дорвитой үр дүн гарахгүй байгаа юм.  Тиймээс албаны хүмүүс энэ удаагийн Эбола вирусын тархалтыг түүхэн дэх хамгийн хүнд хэлбэр нь хэмээн дүгнэж байгаагаа ч нуусангүй. Одоогийн байдлаар Эбола тахлын улмаас 900 шахам хүн амь насаа алдаад байгаа аж. 

Энэхүү Тахалтай тэмцэх ажилд зориулан Африкийн хөгжлийн банк СьерраЛеоне, Либери, Гвинейд 50 сая ам.доллар, Дэлхийн банк 200 сая ам.доллар гаргахаар болжээ.

Эболагийн тахал дэлхий даяар тарах аюултай эсэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан шуурхай хуралдаанаар цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна.

 

НИГЕРИЙН ТОМООХОН АВИА КОМПАНИ  БҮХ НИСЛЭГЭЭ ЦУЦЛАЖЭЭ

Энэ өвчний тархалт хөрш орнуудад маш хурдан халдварлаж байгаа учраас Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон АНУ, Их Британи улсын Улаан загалмайн нийгэмлэг анхаарал хандуулан ажиллаж байна. Түүнчлэн тахалтай тэмцэхээр сайн дурын 244 байгууллагын төлөөлөгчид идэвхийлэн ажиллаж байгаа аж.

Эбола вирусийн тархалт нь маш хурдацтайгаар нэмэгдэж байгаа учраас Африкийн орнуудыг айдас автуулаад байна. Уг өвчний халдвараас хамгаалахын тулд Либери улс хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийнхээ ихэнхийг хаажээ. Мөн Нигерийн томоохон авиа компани  Arik Air Сьерра Леон болон Либери ул руу хийх бүх нислэгээ цуцласан байна. 

Өнгөрсөн хоёрдугаар сард Гвиней улсад анхны тохиолдол нь бүртгэгдэж, улмаар Сьерра Леон, Либери зэрэг Баруун Африкийн орнуудад тархан 800 гаруй хүний амийг авч одсон Эбола хэмээх аймшигт вирусийн халдвар Либерид дахин дэгдээд байна. 

Энэ вирусийн халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь нас бардаг гэсэн баримттай мэдээлэл  байгаа учир бүх Африк даяар энэхүү аймшигт өвний вирусээс айж байгаа аж. Нянгийн халдвар авсан хүмүүсийг бүхэлд нь тусгаарлахаас өөр ямар ч аргыг одоогоор нээж чадаагүй байна. Тиймээс уг вирусийн халдвар илэрсэн Либери улсын эрх баригчид олон нийтийн үйлчилгээний байгууллагын ажилчдыг тогтмол гараа угааж байх зөвлөмжийг гаргажээ.

 

ХҮНЭЭС ХҮНД  БИЕЭЭС ЯЛГАРДАГ ШИНГЭНЭЭР ДАМЖИН ХАЛДВАРЛАДАГ

Түүнчлэн зочид буудал, ресторан, кино театр зэрэг олон нийтийн газруудад эбола өвчний тухай, мөн урьдчилан сэргийлэх энгийн аргыг багтаасан таван минутын видео бичлэгийг тогтмол үзүүлж байх шийдвэр гаргажээ.

Нигери улсад энэ өвчний тохиолдол илэрсний дараа эрх баригчид улсдаа орж ирж байгаа хүмүүсийг бүгдийг нь эмнэлгийн үзлэгт оруулж байх журам гаргажээ.

Либерийн Ерөнхийлөгч Элен Жонсон Серлиф эбола вирусийн халдвартай тэмцэх үндэсний хороог ахалж байгаа бөгөөд вирус илэрсэн дүүргүүдэд хөл хорио тогтоож, дээрх дүүргүүд рүү зорчихгүй байхыг ард иргэдэд уриалжээ. Мөн ариун цэврийг чанд сахиулах үүднээс олон нийтийн газруудад гар угаах угаалтууруудыг байрлуулж өгсөн байна.   

Эбола вирус нь маш халдвартай бөгөөд хэд, хэдэн аймшигт тахлын шалтгаан болдог байна. 1976 онд Зари улсын Эбола голын орчмоос анх иилэрсэн учир эбола хэмээх нэр авсан байна. Хүнээс хүнд цус, нус, шүлс зэрэг биеээс ялгардаг шингэнээр дамжин халдварладаг.

Зарираас илэрсэн дэд төрөл нь агаар дуслын замаар ч халдварлах чадвартай байсан гэнэ. Энэ өвчнөөр хүнээс гадна сармагчин, ойн гөрөөс өвчилдөг болохыг тогтоогоод байгаа юм. Энэхүү аймшигт вирус дээр дурьдсан гурван улсаас гадна Зааны ясан эрэг, Конго, Габонд мөн илэрч байжээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

4 цаг 31 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 54 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

6 цаг 3 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

6 цаг 12 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

9 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

9 цаг 4 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

10 цаг 22 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 48 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 48 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин